Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Видео хурал”-д 21 аймгийн АН-ын удирдлага оролцов

 АН сар бүрийн хоёр дахь долоо хоногийн пүрэв гариг бүр 21 аймгийн намын удирдлагатайгаа холбогдон мэдээлэл өгч, санал солилцдог уламжлалтай. Энэ удаагийн “Видео хурал” Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хурлын танхимд болж АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон нарийн бичгийн дарга нар, 21 аймгийн АН-ын дарга, удирдлага оролцлоо.

Тус намын дүрмийн өөрчлөлтийн Ажлын хэсгийнхэн сүүлийн хурлаа энэ долоо хоногт хийж, боловсруулсан төслөө орон нутгийн намын байгууллагуудаараа хэлэлцэх юм байна. Төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг АН-ын дарга Н.Алтанхуяг аймгийн намын хорооны удирдлагуудад өчигдрийн хурлын үеэр анхааруулжээ.

Г.ЭНХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.