Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Венийнхэн үнэгүй дугуйгаар сайхан зугаалж байна

Австрийн нийслэлийн оршин суугчид үнэгүй дугуй унаж хотоор зугаалах ”Ситибайк” төслийг тун ч гарамгай ашиглаж байгаа ажээ. Хүн амыг эрүүлжүүлэх кампанит ажлыг 2002 онд эхлүүлсэн “Гевиста” гэдэг хувийн компани австричуудыг автобус, трамвай болон амины машинаас нь буулгах санааг анх сэджээ.

Унадаг дугуйнд тавьсан реклам болон хотын захиргаанаас гаргасан мөнгөөр уг төсөл санхүүждэг байна. Венад өнгөрсөн онд л гэхэд 400 мянган хүн уг төсөлд хамрагджээ. “Ситибайк”-ийн үйлчилгээг авахын тулд эхлээд нэг еврогийн татвар төлж, дараа нь тусгай тооцоолох төхөөрөмжид гар утас юм уу төлбөрийн картаа хийж барьцаа болгон үлдээгээд тусгай терминалаар бүртгүүлдэг байна.

Түрээсийн дугуйгаа нэг цагийн дотор буцааж өгсөн тохиолдолд барьцаанд тавьсан зүйлсийг нь эргүүлж өгнө. Нэг цаг гэдэг Вена хотын тэн хагасаар зугаалахад хангалттай хугацаа юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.