Оросын алдарт дуучин, жүжигчин В.Высоцкийн уран бүтээлийг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Москвагийн алдарт Таганкийн театрын ойрхон В.Высоцкийн соёлын өвийг хадгалах улсын музей байрладаг юм. Саяхан тус музейн захирал, жүжигчний хүү Никита Высоцкий аавынхаа шүлгийг монгол хэл дээр орчуулан, дуулсныг музейн сан хөмрөгтөө хадгалахаар хүлээн авсан байна. В.Высоцкийн алдарт “Би дургүй” шүлгийг Ж.Буд-Эрдэнэ орчуулж, аяыг нь гавьяат жүжигчин Ц.Чулуунбат зохиож, дуучин С.Наран анх дуулсан түүхтэй аж. Ийнхүү Оросын алдарт дуучны зохиосон дуу монгол хэлээр амилж ОХУ-ын музейн сан хөмрөгт хадгалагдах боллоо.







0 Сэтгэгдэл