Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ВВС өсөх ирээдүйтэй дуучныг нэрлэлээ

Радио, телевизийн ВВС корпорац 2012 онд амжилт гаргах найдвар төрүүлж буй өсөх ирээдүйтэй дуучныг нэрлэлээ. Хөгжим судлаач, шүүмжлэгч, шинжээч тэргүүтэй 184 хүнээс бүрдсэн баг залуу дуучин, гитарчин Майкл Киванукийг өсөх ирээдүйтэй дуучнаар нэрлэжээ. Угандаас гаралтай дуучин Майкл Киванука өнгөрсөн оны зургадугаар сард анхны цомгоо гаргасан юм.

Мөн Америкийн дуучин Фрэнк Оушен, Азилиа Бэнкс нар түүний араас удаалжээ. Дашрамд сонирхуулахад, амжилт гаргах магадлалтай залуу дуучдын жагсаалтыг өмнө нь Элли Гулдинг, “Little Boots”, Адель, Мика, Коринн Бейли Рэй, “The Bravery”, “Keane”, 50 Cent нар тэргүүлж байсан аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.