Босни-Герцеговинийн Меджугорье хэмээх жижиг хотод Гэгээн Мари залран ирж, сүсэгтнүүдэд үзэгдсэн гэдэг нь үнэн эсэхийг шалгах комиссыг Ватикан томилсон байна. Гэгээн Мари энэ хотод 1981 оны зургадугаар сард үзэгдсэнийг анхлан хүүхдүүд харсан гэсэн яриа байдаг ч католик сүм хийдүүд албан ёсоор ямар нэг зүйл хэлээгүй. Цуу үгэнд итгэх юм бол Гэгээн Мари хорват хэлээр “Энд олон үнэнч сүсэгтнүүд амьдардаг учраас би энд ирсэн. Та бүхэнтэй хамтаар бүхий л дэлхийг өөрчлөхийг хүснэ” хэмээн айлдсан гэнэ.
Ватиканы комисс Гэгээн Мари ирсэн эсэхийг хэрхэн ямар аргаар шалгах нь тодорхойгүй. Гэгээн Мари анхлан үзэгдсэн гэх газарт өнгөрсөн 30 шахам жил 30 сая орчим сүсэгтэн ирсэн аж.







0 Сэтгэгдэл