Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ванкуверийн баячууд

Америк, Канадын эдийн засагчид өвлийн олимпод оролцож байгаа тамирчдын цалин пүнлүүний чансааг гаргасан байна. Мэдээж хэрэг NHL-ийн хоккейчдыг оролцуулбал тэд эхний 50 байрыг эзлэх нь ойлгомжтой тул энэ удаад хоккейчдыг чансаанд оруулсангүй. Олимпийн та мирч дын хамгийн баянаар Америкийн сноубор дын тамирчин, 23 настай Шон Уайт өнгөрсөн жил найман сая доллар олсон амжилтаар тэргүүлсэн байна. “Нисдэг лооль” хочит Уайт 2006 оны олимпийн аварга. Өмнөд Солонгосын эмэгтэй уран гулгагч Кимийн орлого түүнийхээс хэдхэн мянгаар дутсан гэнэ. Эхний аравт Кимээс гадна ганцхан америк биш тамирчин багтсан нь Германы Мария Риш байлаа. Риш “дөнгөж” ганцхан сая доллар олсон байна. Тамирчдын хөрөнгийг тоолохдоо гаргууд байгаа Канад ын эдийн засагчид харин энэ өвлийн олимпод орлого олохдоо тааруухан бай гаа бололтой. Байнга бороо орсны ул маас сноубордын тэмцээний зогсоо суудлуудыг хааж, тасалбарын үнийг буцаан олгохоор болсон байна. Ганц үүнд л 400.000 долларын хохирол хүлээгээд байгаа бөгөөд цас зөөх, аюулгүй байдал хангах гээд төсөвт ороогүй хөрөнгө нэлээд зарцуулж байгаа аж. Аюулгүй байдал гэдэг нь Ванкуверт ямар зорилгоор үйлдэгдсэн нь үл мэдэгдэх олим пийн тосгоны дэлгэрэнгүй газрын зураг олдсон болон нээлтийн ажиллагааны үед нэгэн сэтгэл мэдрэлийн өвчтөн бүх харуул хамгаалалтыг даван, Америкийн дэд ерөнхийлөгчид дөхөж очсон зэрэг аюулгүй байдлыг хангах талаар алдаатай зүйл их байгаа нь илэрснээс харуул хамгаалалтаа нэмэж байгаа юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.