Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Валиант Арт & Дуудлага Худалдааны төв” албан ёсоор нээгдлээ

Валиант Арт ХХК-ний захирал хатагтай Элизабет Коппа нь Монголын уран зургийг дэлхийн нийтэд сурталчилан танилцуулах нөр их ажлыг сүүлийн 5 жилийн туршид гүйцэтгэсэн бөгөөд нийт олон улсын хэмжээний 52  үзэсгэлэнд амжилттай оролцжээ. Харин тун удахгүй Америкийн Нэгдсэн улсын New York хотноо зохиогдох “Art Expo New York”  болон Mонакогийн вант улсад зохиогдох “Art Monaco 2010”  үзэсгэлэнгүүдэд оролцохоор бэлдэж байгаа юм байна.

“Art Expo New York” үзэсгэлэн нь тасралтгүй 30 жилийн туршид зохиогдож байгаа бөгөөд Анди Вархол, Питер Макс, Роберт Рошенберг, Роберт Индиана гэх мэт олон алдартай зураачид оролцдог томоохон үзэсгэлэн худалдааны нэг юм. Энэ удаад 400 гаруй зураачидийн бүтээл оролцож байна.

Мөн Mонакогийн вант улсад зохиогдох “Art Monaco 2010” үзэсгэлэн нь Хун тайж Албертийн ивээл дор явагддаг бөгөөд дэлхийн уран зураг цуглуулагч, судлаачид болон зураачидийн анхаарлыг зүй ёсоор татдаг нэр хүнд бүхий үзэсгэлэн юм.
Валиант Арт компани, хатагтай Элизабет Коппа нь эдгээр үзэсгэлэнгүүдэд зураач Ж.Гэрэл, Г. Амарсанаа, Ж. Ойлан нарын уран зургуудыг оролцуулах гэж байна. Энэ нь Монголын урлаг, уран зураг, зураачидыг дэлхий дахинд сурталчилан танилцуулж байгаа томоохон үйл явдал юм.

Дашрамд өгүүлэхэд 2010 оны 2 дугаар сарын 26 -ний  өдөр Монголын хамгийн анхны байнгын үйл ажиллагаатай “Валиант Арт & Дуудлага Худалдааны төв” албан ёсоор нээгдлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол улсад суугаа гадаадын элчин сайдууд болон консулын газрын төлөөлөгчид, урлаг спортын одууд, улс төр бизнесийнхэн, гадаад дотоодын байгууллагуудын төлөөлөгчид  дүүрэн байсан нь Валиант Арт компани болон захирал хатагтай Элизабет Коппа нь аль хэдийн Монголд төдийгүй олон улсын хэмжээнд олны танил, нэр хүндтэй нэгэн болсныг гэрчилж байна. Хатагтай Элизабет Коппа зочидод мэндчилгээ дэвшүүлэн, компанийн үйл ажиллагаагаа товчхон танилцуулж, тус компаний ерөнхий менежер хатагтай  Э.Цэрэндолгорыг Валиант Арт & Дуудлага Худалдааны төвийн ирээдүйн захирал болохыг мэдэгдсэн.

Хүрэлцэн ирсэн зочид сэтгэл татсан урлагийн бүтээл, нүд баясагсан уран зураг, чамин тансаг эртний эдлэлийг бишрэн соёрхож, тэргүүн чанарын тансаг дарс болон зуушийг хүртэж, дуудлага худалдааны төвд байрлах Арт Кофе Шопоор үйлчлүүлж байлаа. Мөн Валиант Арт & Дуудлага Худалдааны төвөөс зохион байгуулсан “Дуудлага  Худалдааны Шоу”-нь ирсэн зочидийг баясгаж байлаа.
Та бүхнийг цоо шинэхэн Валиант Арт & Дуудлага Худалдааны төвөөр ороод гарахыг зөвлөж байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.