Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Вакцинжуулалтад гурав хоног ажилласан эмч 17 000 төгрөгийн урамшуулал авчээ

Баянзүрх дүүрэгт вакцинжуулалтад гурав хоног ажилласан эмч нар 17000 төгрөгийн цалин авсан хэмээн цахим орчинд бичжээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөс тодруулахад “Одоогийн байдлаар санхүүжилт ороогүй, хэдэн төгрөгийн урамшуулал олгох нь тодорхойгүй байна” гэсэн тайлбар мэдээллийг өглөө.

Яг ямар журам, зохицуулалтаар вакцинжуулалтад дайчлагдан ажиллаж байгаа эмч нарт хэдэн төгрөгийн цалин, урамшуулал олгох эсэх талаар эрүүл мэндийн яам болон засгийн газраас тодорхой чиглэл өгөөгүй аж. Гэтэл эмч нар халдвар хаанаас ч авах эрсдэлтэй нөхцөлд гурав хоног ажилласныхаа төлөө 17000 төгрөгийн цалин авсан гэнэ. Үүнийг нь яг ямар журам, зохицуулалтаар олгож байгаа талаар холбогдох олон хүнээс тодруулсан болов ч мэдэх нэгэн алга.

Нийслэлд вакцинжуулалтын 73 цэгт 156 багийн 1279 эмч, ажилтан ажиллаж, өдөрт 30 мянга гаруй иргэдийг вакцинжуулалтад хамруулан ажиллаж буй.

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.