Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Б.Махбалд хөнгөн ял оноох гэж байна”

ЗТХЯ-ны Газрын дарга асан, талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг болон өмгөөлөгч З.Хүрэлсүх, Н.Отгонбаатар нар хэвлэлийн бага хурал зарлан, өнгөрсөн наймдугаар сарын 9-ний өдөр болсон хэргийн шалгалтын явц болон Хууль зүйн сайд Ц.Нямдоржид шаардлага хүргүүлэх тухайгаа мэдээллээ.

Талийгаачийн аав Р.Төмөрхуягийн мэдэгдэж байгаагаар Цагдаагийн байгууллагаас ар гэрт нь мэдэгдэлгүй, мөн тус хэрэгт нарийн шалгалт хийлгүйгээр хэргийг прокурорт шилжүүлж, улмаар Прокурорын байгууллага тус хэргийг Шүүхийн шатанд шилжүүлжээ. Түүнчлэн прокурор хэд, хэдэн дүгнэлт гаргасан байна. Өмгөөлөгч нарын зүгээс Прокурорын байгууллагын гаргасан дүгнэлтийнх нь талаар гомдол гаргасан ч хариу өгөөгүй гэнэ.

Ингэснээр уг хэрэгт гэм буруутайд сэжиглэгдэж буй Б.Махбалд хөнгөн ял оноох гэж байна хэмээн хохирогчийн ар гэрийнхэн ярилаа. Тиймээс уг хэргийн ард улс төр, албан тушаалын ашиг сонирхол байгаа хэмээн тэд үзэж байна. Тиймээс талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн, өмгөөлөгчдийн хамт Хууль зүйн сайд Ц.Нямдоржид 14 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлэхээр боллоо. Тус шаардах бичигт хэргийг үнэн зөвөөр шийдэж, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа, хэргийн мөрдөн байцаалт, шалгалтын үйл явцад хяналт тавих тухай тусгажээ.

Сэжигтэн Б.Махбал нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын даргын албан тушаалд 2017 оны 12 дугаар сард томилогдон ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард ЗТХЯ-ын Газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн гэмт хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байна.

Г.Тэмүүлэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on ““Б.Махбалд хөнгөн ял оноох гэж байна”

  • Avatar Зз says:

    Хөөрхий минь. Сандал ширээгээ булаацалдах болохоороо энэ муу хүүгийн үхлээр шоу хийгээд бусад үед нь таг. Хүк үнэхээр шудрага юм бол энэ хэргийн шийдвэрлэлтэнд анхаарал тавиачээ. Худлаа жүжигтээ оруулчаад хэрэг яау шийдэгдэх нь хамаагүй хэрэг үү

  • Avatar Зочин says:

    amiig amiar uur uym baihgvi