
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төсвийн мөнгөөр 300 сая төгрөгийн үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмж авах тендер зарласан нь олон нийтийг бухимдуулсан. Цахим орчинд олны хэл амны бай болж буй тэрбээр уг тендерийг цуцалснаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Тэрбээр “Монголбанкны залуучуудын санаачилгыг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй нийгмийн сэтгэл зүйг хөндөж, шантаажны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай, цуцлагдсан шүү” гэжээ.
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Монголбанк дараах мэдэгдлийг гаргажээ.
Тус мэдэгдэлд “Өнгөрсөн онд буюу 2020 онд Монголбанкны захирлуудын зөвлөлөөс Монголбанкны нийт ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд бялдаржуулах танхимыг тохижуулах, энэ хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах хөрөнгийг 2021 оны төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд, зохих шаардлагын дагуу нээлттэй тендерийг зарласан ч цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн сэтгэл зүй бухимдалтай байгаа энэ цаг үед зохимжгүй гэж үзэж, уг тендерийг цуцалсан болно. Уг тендерийн зориулалт, худалдан авах тоног төхөөрөмж нь Монголбанкны нийт ажилтан, албан хаагчдад зориулагдсан байсан гэдгийг үүгээр мэдэгдье” гэжээ.







Төсвийн мөнгөөр төрийн албаны ажилчид фитнес өрөө тохижуулах нь ямарч цаг үед тохиромжгүй шүү.Япон , америк хаана ч төрийн алба фитнестэй байдаггүй.Өнлөр хөгжилтэй орнууд тэгэж чадаагүй байхад ядуу оронд бүр арай л юм аа.Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглахыг болиулмаар байна.
зайлаач
Уучлаарай ч гэх шиг луйварчингууд ард түмнээр тоголчих юмаа . зөвхөн ил гарсан нь энэ 300-хан сая шүү далд хулгай хийсэн их юм байгаа төр засаг анхаарч энэ хулгайч царайтай нөхрийг маш сайн шалгах хэрэгтэй . Хулгайчийг суудлаас буулгаж байгаад шалга шонд өлөг
2020 онд ч мөн цар тахлын гамшигт нэрвэгдэж эдийн засаг хүнд байсан ирээдүйгээ мэдрэхгүй ийм шийдвэр гаргаж байсан хүн төрийн мөнгөний бодлогыг тодорхойлж чадах уу?
Shantaaj genuu harin ene nuhur chin uuruu shantaaj hiigeed bgam bishuu ard tumnii hurunguur togloh n dee iim bolowsrolgui uhaan muutai UHNAAHIIN HURELSUH SHIG nuhuruu
Амьсгаа юу гэж солиороод бгаа ажлын мал бэ
Ямар улсын төв банк дотроо Фитнэс төвтэй байдаг юм бол?
Төрийн мөнгөөр яаж туйлж тансаглаж болдогийн тод жишээ энэ. Татварын мөнгийг баруун солгойгүй гарын салаагаараа урсгадаг. Байдал өнөөдөр төрийн байгууллагад байсаар байна. Иргэд минь тендерийн сайт руу сайн орж харж байгаарай. Тэнд жинхэнэ төрийн луйварын ажлууд тавигддаг юм байна лээ шүү. Иргэд сайн байна. Ийм асуудал болгоныг гаргаж тавьж байх хэрэгтэй. Ард түмэн минь бүгдээрээ нийлээд хамт хаянана шүү
zailaachee pisdaa
энэ үйлдэл чинь өөрийн саналаар огцрох ёс зүйтэй үйлдэл манай монголын хурган дарганцарууд сандал ширээтэйгээ зууралдаад ухаалаг, ухамсартай, зоригтой шийдвэр хэзээ ч гаргаж чадахгүй арчаагүй эрчүүд ер нь царайг нь хархад өлөв долов хийсэн царайтай … хэний утсан хүүхэлдэй алиа салбадай юм болдоо