Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Буянтогтох: Эмнэлгийн эмч, ажилтнууд туйлдаж, хүний нөөц хомсдох эрсдэлтэй байна

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлгийн ачааллын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Сүүлийн өдрүүдэд халдвар авах хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж буй. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал ихсэж, эмч нарын хомсдол үүсэх эрсдэлтэй байна. Тархалтын тоо нэмэгдэх хэрээр биеийн байдал нь хүндэрч, нас барах хүний тоо хэд дахин нэмэгдэх аюултай.

Улсын хэмжээнд 25,600 орчим ор байгаа бөгөөд энгийн үед 70-75 хувийн дүүргэлттэй байдаг. Энэ нь бүх төрлийн эмнэлгийн тусламж гэсэн үг. Коронавирусийн халдвар өдөр өдрөөр нэмэгдэж байгаа энэ үед бүх ор, бүх хүний нөөцийг зөвхөн халдварын тусламж үйлчилгээ рүү шилжүүлэх боломжгүй.  Иргэд маань ухамсартай байвал халдвар авахгүй байх боломжтой. Ялангуяа хүндрээд байгаа 60-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй, сүрьеэтэй, уушгины архаг өвчтэй, астматай, артерын даралт ихсэх өвчтэй хүмүүс ухамсартай байх хэрэгтэй байна. Энэ эрсдэлт бүлгийнхэн гэртээ байж, халдварт өртөхгүй байх нь эрүүл мэндийн ажилчдад хүргэж буй хамгийн том тус дэм.

Мөн халдвар авснаа мэдэхгүй байж байгаад гэртээ нас барах эрсдэл өндөр бий. Иймд халдварт өвчнөөс хүн бүр өөрийгөө урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй” гэлээ.

1
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Б.Буянтогтох: Эмнэлгийн эмч, ажилтнууд туйлдаж, хүний нөөц хомсдох эрсдэлтэй байна

  • Avatar Иргэн says:

    Х

  • Avatar Иргэн says:

    Халдварт өртөхгүй бай гэчихжээ. Өөрөө бөөн хавьиал бусдад тараагаад яриад зогсож байгаа юм биш үү. Яамандаа халдвар гаргачихаад тусгаарлагдаач

  • Avatar Зочин says:

    Хөл хорио тогтоо гэж байгаад тогтоолоо.одоо энэ хугацаанд ЭМЯ яг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм бол тодорхой мэдээлэл өгөөч. Халдварын тархалт буухгүй. Дархлаажуулалтын явц саатаж. Нас баралт нэмэгдэж байна. Энэ хэвээрээ байвал энэ салбарын нойр хоолгүй зүтгэсэн мэргэжил нэгт нөхөд маань өөрсдөө өвдөж эрүүл мэндээрээ хохирч үлдэнэ.мөн салбарын нэр хүнд муу дээрээ муухай болох гээд байна. Энэ салбар хэзээ өөд нар харах юм бол доо хөөрхий