Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бүх сайд, засаг дарга нарт үүрэг өгөв

“Нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 324 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэв.
Үүнтэй холбогдуулан “цаашид Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, төрийн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх арга хэмжээг байнга хэрэгжүүлж, төрийн захиргааны байгууллагын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж бүртгэх эрх зүйн зохицуулалтыг үйл ажиллагаандаа мөрдөж хэвшүүлэх, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэртээ тогтмол дүн шинжилгээ хийж байх”-ыг бүх сайд, Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт даалгав.
Мөн шинээр батлагдсан хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэртээ тухай бүр нь нэмэлт, өөрчлөлт оруулж байх, хуулиар тусгайлан олгогдоогүй асуудлаар журам, дүрэм гаргах, хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэхийг таслан зогсоож, ХЗДХ-ийн сайдаас хүргүүлсэн дүгнэлтийн дагуу шуурхай арга хэмжээ авч байхыг даалгалаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.