Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Бүсгүй минь чи” тоглолтод урьж байна

Гавъяат жүжигчин  Х.Төмөрбаатарын 60 насны ойд зориулсан “Бүсгүй минь чи” тоглолт Бөхийн өргөөнд өнөөдөр 19.00 цагт болох гэж байна. Дуучин   Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б. Дашдондог, гитарчин Өөжгий, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, Маршал” хамтлаг, “Баянмонгол” чуулгын дуучин  Уранчимэг нарын үе үеийн эстрадын одууд уг тоглолтод ая дуугаа өргөх юм. Мөн БЦДБЧ-ын симфони найрал хөгжим бүрэн бүрэлдхүүнээрээ оролцоно. “Би хэдий 60 нас хүрч байгаа ч залуу хүн шиг эрч хүчтэй дуулах ёстойгоо мэдэж байна. Жинхэнэ “амьд” гэх тодотголоор ая дуугаа өргөн барих төдийгүй энэ үдэш эстрад урлагийн наадам болно” гэж тэрбээр ярьсан. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Говь гео” компани ажиллаж, тайзны засал, гэрэл, хөгжмийг “Тотал мюзик” хариуцаж байгаа аж. Тоглолтоос олсон орлого гавъяатын ханийх нь эмчилгээний зардалд зориулагдах аж.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.