Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бүсгүйчүүд ч атаархам эр

Цэвэрхэн арьс, гоолиг бие, зассан очир эрдэнэ мэт өвөрмөц нүүрний хэлбэр, нуман хөмсөг. Барууны загвар өмсөгч бүсгүйчүүдээс ялгарах зүйлгүй залуу өнгөрөгч долоо хоногт Лондон хотноо болсон загварын долоо хоногийн үеэр үзэгчдийг алмайруулж орхижээ. Энэ тухай мэдээлэл барууны хэвлэлүүдэд хэдийнэ гарчихаж.

Гэхдээ Андрей Пежик загварын ертөнцийн “шинэков” биш. “Storm” агентлагийн загвар өмсөгч тэрбээр нэр хүндтэй сэтгүүлийн хуудаснаа ярилцлага өгч, цөөнгүй брэндийн нүүр царай болж амжсан туршлагатай нэгэн. Өнгөрөгч сард 19 нас хүрсэн тэрбээр Парист болсон загварын шоуны үеэр Жон Пол Гаултерын хуримын хувцсыг үзэгчдэд гайхуулж эхэлсэн цагаасаа эмэгтэй коллекцийг хувцасны загвар сонирхогчдод танилцуулах болсноороо л ийн олны анхаарлыг татаад байгаа юм.

Тиймээс ч энэ улирлын хамгийн эрэлттэй моделиор шалгарчээ. Өнөөдөр түүний нэр хүнд бүр ч өсөөд байна. Стивен Мейсел тэргүүтэй дэлхийд тэргүүлэгч зурагчид түүний зургаар “Vogue” сэтгүүлийн итали, франц хувилбарын нүүрийг чимэхээр улайран хөөцөлдөж, “Marc by Marc Jacobs” компани шинэ дүр төрхөөрөө түүнийг сонгохоор шийджээ. Өдрийн цагаар энэ бүх ажлаа амжуулсны дараа тэр Лондонд нэрт загвар зохион бүтээгч Вивиен Уэствудын загварыг танилцуулахаар тайзнаа дахиад л гарна.

Харин Пежикт ямар хувцас өмсөх нь илүү таалагддаг бол? “Telegraph”-ийн сэтгүүлчийн эл асуултад тэрбээр “Надад аль аль нь эвтэйхэн байдаг. Эмэгтэйчүүдийн хувцас сэтгэл татам, эсвэл дур булаам, харин эрчүүдэд зориулсан хувцас зоримог шинжийг агуулах ёстой. Гэхдээ энэ миний ажил болохоор би хий гэснийг нь хийдэг. Хэрэв тэд надад хогийн тантан өмсгөөд үүнийг үзэгчдэд сайхан харагдахаар үзүүл гэвэл би хэлсэн ёсоор нь гүйцэтгэх болно” гэж хариулсан байна. Тэрбээр 14 настай байхаасаа гадаад төрхөндөө анхаарал тавьж эхэлсэн гэдэг. Харин эмэгтэй хүн шиг харагддаг болсон тухайгаа “Би хэн нэгнээс онцгойрох, эсвэл хүмүүсийн анхаарлыг татах гэсэн юм биш. Гадаад байдал маань надад таалагдахгүй болохоор нь элдвээр туршиж, өөрийгөө ийн өөрчилсөн юм” гэж тайлбарлажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.