“Улаанбаатар” кино наадам ирэх сарын 3-нд болох гэж байна. Нийслэлийн Соёл урлагийн газраас санхүүжүүлж буй энэ наадам Монголын киноны уран бүтээлчдийг нэгтгэх, кино урлагийн шилдэг бүтээлийг тодруулах, залуу уран бүтээлч – дийг дэмжих, Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах цаашлаад олон улсын кино наадам болгон үйл ажиллагааг нь тогтмолжуулах зорилготой гэнэ.
Гэсэн ч нэр дэвшигч болгоноос бүртгэлийн төлбөр болгон 20 мянган төгрөг авч байгаа нь уран бүтээлчдийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Зарим уран бүтээлч “Дэл – хийн кино наадмын түүхэнд ийм зүйл байгаагүй. Иймэрхүү маягаар дэмжих хэрэг байна уу” хэмээж байна.
Өнөөдрийн байдлаар уг кино наадамд 30 орчим бүтээл бүртгүүлжээ. Тэд 18 номинацид өрсөлдөнө.
Т.ҮЛЭМЖ







0 Сэтгэгдэл