Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бүртгэлгүй гар утсыг таслана гэв

     Мексикийн 83 сая гар утас хэрэглэгч дугаараа Засгийн газрын холбогдох байгууллагад энэ долоо хоногт багтан бүртгүүлэхгүй бол сүлжээнээс хасагдах болно гэсэн анхааруулгыг хүлээн авсан. Тус улсын Харилцаа холбооны газрын вэб сайтад бичсэнээс үзэхэд одоогоор хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь бүртгүүлчихээд байгаа аж. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ алхам гар утасны оператор компаниудын бизнест сөргөөр нөлөөлж, татварын орлогыг багасгана гэж шинжээчид үэж байгаа юм.

     Гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагааг хязгаарлах гэж Засгийн газар энэ шийдвэрийг гаргаж байгаа гэнэ. Шоронд ял эдэлж байгаа гэмт хэрэгтнүүд гар утсаараа бусадтайгаа холбогдон “ажил хэргээ” ярилцдаг төдийгүй хоригдлуудын ар гэрийг сүрдүүлдэг байна. Өнгөрсөн жил гэхэд л шоронд байгаа этгээдүүд гар утсаар 120.000 гаруй удаа сүрдүүлэг хийсэн гэсэн баримт хуулийн байгууллагад байгаа юм байна. Харин Мексикийн сэтгүүлчид шоронгийн орчим гар утасны сүлжээг хаах нь илүү үр дүнтэй гэсэн санал дэвшүүлээд, ингэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай хэмээн уриалжээ. Засгийн газар бүртгэл хийлгээгүй гар утсыг сүлжээнээс салгасан тохиолдолд оператор компаниуд сардаа 300 сая долларын алдагдалд орох бөгөөд татварын орлого ч багасах юм байна.

    Жирийн иргэдийн үзэж байгаагаар иймэрхүү арга хэмжээ төвөг чирэгдэл учруулахаас өөр юм байхгүй төдийгүй хөдөөгийн ядуу иргэдэд илүү хүнд тусна хэмээн шүүмжилжээ. Гэмт хэрэгтнүүдийн хувьд бүртгэлтэй утас худалдан авах хуурамч нэрээр бүртүүлэхэд ядах юм байхгүй гэнэ.

О.ТОГОО "ӨНӨӨДӨР" СОНИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.