Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бүл муутай айл 19 хонож талийгаачаа нутаглуулжээ

“Хүн энэ хорвоод төрөөд хэрхэн амьдарсан нь чухал биш гагцхүү түүнийг таалал төгсөхөд хүндэтгэх л хэрэгтэй” гэж настан буурлууд маань хэлдэг. Гэтэл манай улсад энэ хорвоогоос буцаж буй нэгнээ хүний ёсоор сүүлийн замд нь үдэж чадахгүй болтлоо ядарч туйлдсан иргэд өдрөөс өдөрт бий болсоор байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булагийн 19-1135 тоотод оршин сууж байсан нэгэн иргэн Б нь өнгөрсөн сарын 13-ны өдөр гэртээ нас баржээ. Талийгаач эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг байсан бөгөөд хамаатан садангүй бүл муутай нэгэн байжээ. Эхнэр нь талийгаачийг оршуулах зардалгүйгээсээ болж шарилыг нь гэртээ хадгалж, өөрсдөө зуны амбаартаа 13 хоносон гэнэ.

Эцэст нь тэд телевизээр дамжуулан “Улаанбаатар Буян” ХХК–нд ханджээ. Тус компанийн хамт олон хүсэлтийг нь хүлээн авч талийгаачийн ажил явдлын бүх зардлыг гаргаж, “Буяны сүм”-ийн лам хуврагууд талийгаачийн салах ёслол, хойдод хийгдэх бүхий л зан үйлийг хийж, буян үйлджээ. Талийгаач ямар ч бичиг баримт, бүртгэл байхгүй нэгэн байсан аж. Түүнийг нас барснаас нь хойш 19 хоногийн дараа буюу өчигдөр ийнхүү оршуулах ёслолыг хийж гүйцэтгэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.