Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС 84 МЯНГАН АМ ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад зориулж Бүгд найрамдах Турк улсын Засгийн газар, “Улаан хавирган сар” нийгэмлэг 84 500 ам долларын үнэ бүхий хөнжил, аяны хөнжил, хүнсний бүтээгдэхүүнийг тусламж болгон өгөв. 
    Тусламжийн барааг хүлээлцэх ёслол 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд болж Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, БНТУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Асым Арар болон албаны бусад хүн оролцсон байна. БНТУ-ын Засгийн газар мөн хэд хоногийн өмнө 50 мянган ам доллар хандивласан юм.
    Өнөөдрийн байдлаар манай улсын 12 аймгийн 65 сум гамшгийн байдалд, 11 аймгийн 68 сум зудтай байгаа бөгөөд 2 сая 467 мянга гаруй толгой мал хорогдоод байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.