Дуурь бүжгийн эрдмийн театр ирэх амралтын өдөр Австрийн хөгжмийн зохиолч И. Штраусын “Сарьсан багваахай” опереттаг тайзнаа тавихаар төлөвлөжээ. “Сарьсан багваахай” оперетта нь анх Австри улсын Вена хотноо 1874 онд тоглогдож байсан юм. Дуурийн урлагийн хөнгөн төрөлд хамаарагддаг оперетта зохиолын хувьд сонирхолтой, үзэгчдэд хялбар хүрч ойлгогддог учраас бусад дууриас онцлог юм. Сарьсан багваахай-д XIX зууны үеийн нэгэн гэр бүлийн амьдралыг харуулдаг ба эхнэр нь нөхрөө хуурч, энэ хууран мэхлэлт эцэстээ илэрдэг тухай өгүүлдэг.







0 Сэтгэгдэл