Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бээжинд түйрэн болжээ

    Монгол, Уйгараас үлээсэн хүйтэн салхины нөлөөгөөр өнгөрөгч бямба гаригт БНХАУ-ын Бээжин хот “шар хөшгөнд” хучигдлаа. Уржигдар өглөө гэхэд 270 сая хүн элсэнд “даруулжээ”. Бээжингийн хойд хэсэгт байрлах Чанпин дүүрэгт салхины хурд бүр их байсан аж. Ойрын өдрүүдэд Бээжингийн оршин суугчдыг өглөөний дасгалаа гудамжинд хийхгүй байх, гэрээс гарахдаа амны хаалт зүүх хэрэгтэй гэж тус хотын цаг агаарыг урьдчилан мэдээллэх төвөөс анхааруулжээ. Элсэн шуурга Хятадын өмнөд хэсгийн Чинхуй болон Гансу мужийн нутагт хүрэх аюултай байгаа гэнэ. “Монгол элс” хэмээн нэрлэгдээд байгаа энэ түйрэн өчигдөр Япон, Тайваньд айлчиллаа. Тайванийн нийслэлд амьсгал нь давхцаж, боогдон түргэн тусламж дуудсан хүний тоо жирийн үеийнхээс 20-30 хувиар нэмэгдсэн байна. Тайбэй хотод оршин суух 53 настай хүний хэлснээр ийм том түйрэн анх удаагаа үзэж байгаа гэнэ.

    Одоогоор Японы Кюшю, Хоккайдод элсэн шуурга болж байгаагаас онгоцны нислэг хойшлогджээ. Уг нь Япон, БНСУ-ын Цаг уурын албанаас энэ жил Монголд зуд болж, цас их орсноос жил бүр “зочилдог” түйрэнг ирэхгүй байх хэмээн найдаж байсан юм.

Э.ХУЛАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.