Манайхны өргөнөөр хэрэглэдэг бэлэн гоймон үйлдвэрлэгчид олон улсын хэмжээний уулзалт зохион байгуулдаг. Бэлэн гоймон үйлдвэрлэгчдийн дээд хэмжээний долдугаар уулзалт энэ сарын 20-21-нд Малайзийн нийслэл Куала Лумпур хотноо болох юм.
Бэлэн гоймон үйлдвэрлэгчдийн олон улсын холбооны мэдээлснээр, хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын үеэр бэлэн гоймонгийн зах зээлийн тайлан, тусгай төлөөлөгчдийн лекц, бэлэн гоймонгийн дүрстэй зар сурталчилгааны их наадам зэрэг арга хэмжээ болох аж. “Дэлхийн хүнс” хэмээх сэдэвтэй болох дээд хэмжээний уулзалтыг бэлэн гоймон үйлдвэрлэгчдийн олон улсын холбоо зохион байгуулж байна. Бэлэн гоймон үйлдвэрлэгчдийн олон улсын холбооны гишүүн орнууд энэ уулзалтад оролцон бэлэн гоймонгийн тухай ташаа ойлголтыг олон нийтэд зөвөөр таниулах нь тэдний гол зорилго юм.
Үүнээс өмнө ийм дээд хэмжээний уулзалт 2008 онд Японы Осака хотод болж, дэлхийн 21 орны бэлэн гоймон үйлдвэрлэгч 60 гаруй компанийн 400 гаруй төлөөлөгч оролцжээ.
С.Отгонбаяр







0 Сэтгэгдэл