Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.ЧАДРАА: УЛААНБААТАРЫН АГААР ДЭЛХИЙГ ЦОЧРООЖ БУЙ ХҮНИЙ ГЕНИЙГ ГЭМТЭЭХ ПХДД-ЭЭР ХОРДСОН

Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн захирал академич Б.Чадраа дэлхийд хамгийн хортой гэж тооцогдож байгаа Полихлор дибензопара- диоксин (ПХДД) хэмээх хорт хавдар үүсгэгч цацраг идэвхт бодисоор Улаанбаатарын агаар хордсон хэмээн саяхан мэдэгдсэн билээ. Цацраг идэвхт бодис болон хорт утааг хэрхэн багасгах арга замын талаар түүнтэй ярилцлаа.

-Та агаарын бохирдолттой холбоотойгоор нэлээд ноцтой мэдээлэл хийсэн. Өнөөдөр агаарын бохирдолттой тэмцэх асуудал манайд ямар хэмжээнд тавигдаж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан “Улаанбаатар” хотын утааг багасгах тухай” хууль санаачилж, түүнийг нь УИХ баталлаа. Энэ чухал хууль.

Үнэхээр нийслэлд аюул учраад байна. Гамшиг ирлээ гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байгаа. “Улаанбаатарын утаа” гэсэн бүтээгдэхүүнийг нийслэлчүүд бид бий болгосон. Түүнийгээ Ерөнхийл өгчөөс аваад эгэл жирийн иргэд хамгийн шударгаар, эрх тэгш хуваан хүртэж байна. Урьд өмнө ийм тэгш эрхтэйгээр хуваасан бү тээгдэхүүнийг мэдэхгүй юм.

Монголчууд утааг мэднэ. Бид аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн. Гэхдээ нийслэлийн нүүрсний утаа бол аргалын утаанаас огт өөр. Утааны аюул тоосондоо байдаг юм биш. Хотын утаанд хэд хэдэн хортой бодис агуулагдаж байна. Нүүрс бий болохоос эхлээд химийн дагалдах элемент болох цацраг идэвхт уран, торийг агуулдаг нь тодорхой бол сон.

Саяхан НҮБ-ын шугамаар Стокгольм хотод Байгаль орчныг хамгаалах талаар хурал хийлээ. Хурлаар зөвлөмж гаргаж, хавсралтад нь асар хортой гэж үзэх ПХДД-г албан ёсоор зарласан. Өнөөдөр дэлхийн ихэнх орон нүүрс шатааж эрчим хүч гаргах аргаас татгалзаж байна. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг атомын цахилгаан станцтай зэрэгц үүлэн судлахад бидний хэрэглэж байгаа станцын утааны хор атомын цахилгаан станцаас 100-400 дахин их цөмийн цацраг ялгаруулж байна. Энэ бол аймшигтай түг шүүр тэй мэдээ юм.

Шаталтаас үүс сэн цацраг идэвхт бодис болох уран гэхэд л шилэн бөмбөлөг болж агаарт хөөрч, хүний уушгинд орж, аюул тарьж байна. Тиймээс барууны орнуудад 20-30 жилийн өмнөөс нүүр сээр ажилладаг станцуудыг хааж эхэлсэн. Оросын Чернобыль, АНУ-ын Три-Майл-Айлендын атомын цахилгаан станцад гарсан ос лын хор уршигтай харьцуулж үзээд Европт нүүрсний станцуудаа хаасан.

Европын орнууд нүүрсээр ажилладаг станцуудад болгоомжтой ажиллахыг шаардаж, үнс нурмыг нь атомын цахилгаан станцын хаягдал лугаа булж байна. Ямар ч сайн технологитой станц нүүрсний эзэлхүүний 80 хувийг л шатааж чаддаг. Тэр үнс нурам дунд цацраг идэвхт бодис улам идэвхждэг юм.

-Таны яриад байгаа ПХДД ямар аюул учруулдаг юм бэ?

-Хорт хавдар үүсгэх цацраг идэвхт бодис. Дээхнэ үед хүнд ялтай хүнийг ураны үйлдвэрт ажиллуулдаг байсан нь үнэн шүү дээ. Хүссэн ч хүсээгүй ч тэр хүнд хорт хавдар үүсч хэдхэн хоногт задраад үхдэг юм. ПХДД-гийн үйлчлэх чадвар их. Саяны нэг хэмжээтэй байхад л генийн удмын бүтцийг өөрчилж чадна. Түүнийг Антарктидэд хийсэн судалгаагаар америкчууд нотолсон.

Тэд оцон шувууны өндөгнөөс дээрх элементийн саяны нэгтэй тэнцэх хэм жээний хэсгийг олж дэлхийг шуугиуллаа. Өнөөдөр бид нүүрсийг коксжуулна, шахмал түлш болгоно гэж ярьж байна. Тэглээ гээд байдал сайжрахгүй. Нүүрс коксжуулах явцад маш их хортой хий ялгардаг тул хотын орчимд энэ үйл ажиллагааг явуулж болохгүй.

-Тэгвэл агаарын бохирдлыг яаж бууруулах юм бэ. Атомын цахилгаан станц барья гээд байгаа юм уу?

-Монгол хүн өөрөө өөрийгөө устгах аюулыг бий болгоод байна. Бид монгол хүн болж төрснөөрөө бахархах учиртай. Дэлхийн том эрдэмтэн, улстөрчидтэй уулзаж явлаа. Тэд дэлхийн хүн амаас 2500 дахин цөөн хэрнээ хаанахын, хэнээс ч дутахгүй оюун ухаантай, хүч чадалтай цөөн монгол хүнийг “Та нар хүн төрөлхтний брэнд шүү дээ” гэж үнэлж байхыг сонссон.

Тиймээс бид монгол хүний генид өөрчлөлт орж мэдэх өчүүхэн төдий аюул учрахад л түүнийг нэн даруй таслан зогсоох учиртай. Тэр дундаас юуны түрүүнд анхаарах нэг чухал асуудал байна. Бурхнаас бидэнд химийн үйлдвэр хөгжүүлэх гол түүхий эд болох нүүрсийг харамгүй хайрлажээ. Энэ үнэт түүхий эдийг бид зөвхөн шатаах ёсгүй.

Дэлхий нийтийн хандлагыг харахад тун удахгүй нүүрсний хомсдолд орохоор байгаа. Нүүрс нөхөн сэргээгдэхгүй. Тиймээс зоосны нүхээр харж нүүрсээ зараад байх нь алс ирээдүйгээ бодоогүй хэрэг болно. Гэтэл бид хэзээ ч барагдахгүй мэтээр 200 их наядаар хэмжигдэх нүүрстэй гэж ханхалзаж сууна.

Тэр үнэн. Гэхдээ нүүрсээр цахилгаан үйлдвэрлэхэд экологи маань даахгүй. Энд нэг баримт өгүүлэхэд, БНХАУ хар алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг хэрнээ нүүр сээр ажилладаг цахилгаан станц барихаа больсон.

Тэд нүүрс боловсруулж шингэн, хий болгон ашиглах асуудалд гол анхаарлаа хандуулж эхэлсэн. Өнөө- дөр дэлхий дээр эрчим хүчний технологийн хувьсгал явагдаж байна. Бид эрчим хүчгүйгээр хол явахгүй. Хотын утааг багасгахын тулд нийслэлийг орон сууцжуулах тухай төлөвлөгөө байна.

Тэгвэл эрчим хүчгүйгээр бүтэхгүй. Тиймээс найдвартай, аюулгүй, эко логид ээлтэй, бага зардал гаргах эрчим хүч зайлшгүй хэрэгтэй. Тэр эрчим хүчийг өнөөдөр Атомын цахилгаан станцаар хангахаас өөр аргагүй.

Өнөөдөр бид ДЦС барих тухай ярьж байна. Нэг станц барилаа гэхэд наад зах нь 5-6 жил шаардагдана. Тэгвэл атомын цахилгаан станцыг ердөө 20-30 сарын дотор барина. Энд асар их нүүрс зарахгүй. Нэг вагон түлш хийгээд булшлахад тэр станц дор хаяж 60 жил ажиллана. Дэлхийн эрдэмтэд тэр дундаа Нобелийн шагналтай эрдэмтэд хүртэл Монголын ирээдүйд санаа зовж бидэнд үнэтэй зөвлөгөө өгдөг.

“Та нар уранаа дангаар нь гаргана гэдэг туйлын буруу. Ураныг үйлдвэрлэлтэй хос луулан ашиглах хэрэгтэй. Түүнийг баруун солгойгүй цацсанаас огт ашиглахгүй байсан нь дээр” гэж зөвлөж байна.


ТОДРУУЛГА

Олон хлорт нүүрсустөрөгчид хүний үр хөврөлийг хордуулдаг Агаарт цацагдаж байгаа олон хлорт арматик нүүрсустөрөгч гэж юу вэ.Түүний хор хөнөөл ямар болох талаар бид ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Ази-Номхон далайн орнуудын материал судлалын академийн гишүүн, доктор (Sc.D), профессор Б.Пүрэвсүрэн, доктор(Ph.D) Ж.Дугаржавас нараас тодруулав.

-Хатуу түлшний шаталтын процессын технологийн горим зөрчигдөх, шаталт бүрэн биш явагдах үед полихлорт дибензо-пара-диоксин (ПХДД), полихлорт дибензофуран (ПХДФ), полихлорт бифенил (ПХБ), гексахлорт бензол (ГХБ) зэрэг онцгой хортой бодисууд үүсэж, агаарт цацагдах боломжтой. Эдгээр бодис нь маш их хортой нэгдлүүд учраас амьтан, ургамлын паразит хортон шавьжуудыг хордуулах устгагчаар хөдөө аж ахуйд хэрэглэдэг.

Ийм олон хлорт нэгдлүүд нь хувийн жин ихтэй хүнд учраас хүн, амьтан, ургамлын бие организмд хуримтлагдах чанар нь их өвөрмөц бөгөөд тэдгээрийн хортой чанартай нийлж онцгой аюултай болгодгийг онцлон тэмдэглэж байна.

Эдгээр бодис нь хүн ба халуун цустай амьтад, ялангуяа сүүн тэжээлтнүүдэд онцгой хордуулах үйлчлэлтэй, төв мэдрэлийн системүүдийг гэмтээдэг, маш хүчтэй мутаген үйлчлэлтэй, дархлалыг дарангуйлагч, хорт хавдар үүсгэгч, үр хөврөлийг хордуулагч чанартай бодисууд юм. Мөн эдгээр бодис нь хөрс, усанд хуримтлагддаг,хөрснөөс ургамалд дараа нь мал, хүнд шилжиж хордуулах аюултай гэв.


Б.Нацагдорж

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.