Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БХЯ-тай хамтран ажиллах санамж бичиг үзэглэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Батлан хамгаалахын сайд Л.Болдтой 2010-аас 2012 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт  Батлан  хамгаалах болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох бусад тогтоомжийг хамтран хэрэгжүүлэх, яам болон нийслэлээс хийж хэрэгжүүлж буй ажлуудыг харилцан дэмжиж оролцох, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах тухай дурдсан байна.
Тус яам болон Зэвсэгт хүчний жанжин штаб нийслэлийн төр захиргааны байгууллагтай олон жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашдаа ч энэ харилцааагаа улам өргөжүүлнэ. Нийслэлийн иргэдээ амар амгалан байлгах, эх орноо батлан хамгаалахад бидний ажлын уялдаа ихээхэн үүрэг нөлөөтэй хэмээн Л.Болд сайд онцолсон. Хотын мээр “Нийслэлийн, том утгаараа Монголын иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх нь бидний хамтын ажиллагааны бас нэгэн зорилт байх болно. Тус яам нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд хамтран ажилладаг түүхэн уламжлалтай. Ямар нэгэн гамшиг осол болсон үед ч бид Та бүхний тусламж дэмжлэгийг авдаг. Цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг хамтран шийдэхэд бэрхшээл бага байна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.