Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурц Лондонд саатуулагдаад сар болох гэж байна. Улс дамнуулан хүн хулгайлсан хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй түүнийг шүүх хурал өнгөрөгч лхагва гаригт болно гэсэн мэдээллийг ГХЯ өгч байсан нь худал боллоо.
Чухам хэзээ шүүх хурлыг хийх, өмгөөллийн хөлсийг хаанаас гаргах тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуягаас тодруулахад “Ирэх сарын 15- нд шүүх хурал нь болно гэсэн. Түүний өмгөөллийн хөлсийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана.
Чухам хэдэн төгрөг гэдэг нь одоогоор тодорхой бус байна. Энэ асуудлыг хоёр тал хэлэлцээр хийж дараа нь шийдэх юм. Одоогоор энэ хэлэлцээр хийгдээгүй байгаа” гэв. Ямар шалтгааны улмаас шүүх хурал ийнхүү хойшилж байгаа талаар ГХЯ ч тодорхой мэдээлэлгүй сууна. Юутай ч Б.Хурц хүний эрх хангасан орчинд саатуулагдан, эхнэртэйгээ долоо хоногт нэг удаа уулзаж байгаа аж.
Х.СҮРЭН







0 Сэтгэгдэл