Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Хурцыг Монголын талд шилжүүлэх эсэхийг 18-нд шийднэ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох асуудлыг Лон доны “Court of Magistrate of Westminster” шүүх хурлын танхимд зур гаа дахь удаагаа хэлэлц лээ. Шүүх ямар шийдвэр гарсныг Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос тодруулав.

-Анхан шатны шүүх хурал зургаа дахь удаагаа боллоо. Хурлаас ямар шийдвэр гаргав?

-Энэ сарын 2-нд Лондонд Б.Хурцад холбогдох асуудлыг шүүх хянан хэлэлцлээ. Түүнийг Германы талд эс бөгөөс Монголын талд шилжүүлэх эсэхийг энэ сарын 18-нд болох шүүх хурлаар эцэслэн шийдвэрлэхээр болсон.

-Тэгэхээр 18-нд дахиад анхан шатны шүүх хурал болно гэсэн үг үү?

-Одоо дахиж анхан шатны шүүх хурал болохгүй. Анхан шатны шүүхийн эцсийн шийдвэр гарах хугацаа гэсэн үг. Гэхдээ хоёр талын давж заалдах эрх нээлттэй байгаа.

-Б.Хурцыг батлан даалтад гаргасан уу. Шүүх хуралд Монголын талаас өмнөх бүрэл дэхүүн оролцсон уу?

-Түүнийг батлан даатад гаргах боломж гүй гэсэн. Монголоос ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар оролцоод ирсэн. Мөн Монгол Улсаас Их Британийн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтан гэрэл, тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ц.Болор, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа нараас гадна өмгөөлөгч Алан Жонс оролцлоо.

Х.Сүрэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.