Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Хурцыг батлан даалтад гаргах тухай яригдаагүй

Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурц Англид саатуулагдаад 25 хонож байна. Б.Хурцыг батлан даалтад гаргах боллоо гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Иргэнийхээ эрх ашгийг хамгаалах талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуягаас тодрууллаа.

-Монгол Улсын ГХЯ Б.Хурцын эрхийг хамгаалах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа. Ямар бичиг баримт явуулах ёстой, бүгдийг л явуулсан. Одоогоор хариу ирээгүй ч албан бичгийг хүлээж авсан нь тодорхой. -Б.Хурцыг батлан даалтад гаргах боллоо гэсэн мэдээлэл ирсэн. Энэ үнэн үү. Эхнэр нь батлан даагч болж байгаа гэх юм? -Энэ тухай яригдаагүй. Эхнэр нь Лондонд байгаа юм билээ.

-Түүний шүүх хурал ирэх сарын 15-нд болно гээд байсан. Гэтэл бас хойшилжээ. Ямар шалтгааны улмаас хойшлоод байгаа юм бол. Монголын талаас өмгөөлөгчөөр хэн оролцох гэж байгаа вэ?

-Хойшилсон зүйл байхгүй. Ирэх сарын 20- нд шүүх хурал болно гэсэн зар гарсныг манай хэвлэлүүд 15 гэж бичээд байсан юм. Манай талаас өмгөөлөгч оролцуулах талаар яригдаагүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.