Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БУРХАН ТОНОГЧДЫН БУЖИГНУУЛСАН ДЭЭРМҮҮД

Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг харийнхны гар хөл болж тоносон хэрэг сүүлийн жилүүдэд нэлээд гарах болсон. Говь-Алтайн музей, Дунд говийн Баруун Чойрын хийд, Монголын үн дэсний түүхийн музейгээс алдагдсан бурхад, түүх соёлын дахин давтагдашгүй, хосгүй үнэт бүтээлүүд өнөөг хүртэл олдоогүй. Эртний эдлэлийн ченжүүд нэртэй луйварчдын гар хөл болж, элэг нэгтнээ, ах дүүсээ дээрэмдэн, амь насанд нь аюул учруулсан явдал Хэнтий аймагт 2004-2007 оны хавар хүртэл гарч байв. Гэвч өнөөг хүртэл уг хэргийг шийдвэрлээгүй, үнэт зүйлээ алдсан иргэд эцэг өвгөдөөс уламжилж ирсэн түүх соёл, шашны эд зүйлсийнхээ хохирлыг төлүүлж чадаагүй байгаа юм. Энэ хэрэгт тус аймгийн харьяат залуус зэвсэг хэрэглэн оролцож, байсны дотор хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж асан нэгэн ч буй юм.

Хэрэг чухам яагаад өдгөө хүртэл шийдэг дэхгүй байгааг эх сурвалжууд “Яллагдагч нар бие бие рүүгээ хэргээ чихэж, мөрдөн байцаалтын ажиллагааг удаашруулан цаг хожиж байгаа” гэлцэх юм билээ. Уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж, нэг удаа Хэнтий аймгийн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэнэ гэж буцааснаас хойш сураг алдарсан юм. Энэ талаар НПГ-ын албаны хүнээс лавлахад “Уг хэргийг саяхан шүүхэд шилжүүлсэн. Аль шүүхээр шийдвэрлүүлэхийг Улсын Дээд шүүх тогтооно” гэлээ. 2004 оны гурав дугаар сарын 30-наас 2007 оны гуравдугаар сарын 30 хүртэл бүтэн гурван жилийн хугацаанд Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг тэргүүтэй 11 залуу арав гаруй удаагийн үйлдлээр галт зэвсэг ашиглан иргэдийг айлган сүрдүүлж дээрэм хийсэн байна. Тухайн үед чухам юу болж байв гэдгийг уншигчдадаа хүргэе.

2004.03.30-31-нд шилжих шөнө. Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн Г.Эрдэнэбилэг найз Ж.Баярхүү, Г.Цэгмэд нарын хамт Багануур дүүрэгт иржээ. Энэ нь тэдний анх удаагаа ирж буй тохиолдол биш аж. Өмнө нь хэд хэдэн удаа ирж, хохирогч Б-ийнхийг судалсан байжээ. Улмаар гэрт нь дайран орж, “Дуугарах юм бол ална шүү” хэмээн сүрдүүлж, хутга тулган гуулин суваргыг нь авчээ. Хохирогч эцэг өвгөдөөсөө уламжилж ирсэн эртний эдлэл болох гуулин суваргаа 100 мянган төгрөгөөр үнэлж, хохирол нэхэмжилж байгаа гэнэ. Тэд энэ үйлдлээсээ хойш нэг хэсэг чимээ аниргүй нам гүм байв.

2004.05.10-ны үед. Тэд энэ үед мөнгө төгрөг ч муутай болж, хурдан мөнгөжих арга хайж эхэлжээ. Ингээд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат хоёр залуугийн унааг нь ашиглаж, сумын төвөөс хойш Тэнхлэг хэмээх газар нутаглаж буй, сумандаа нэлээд малтай, мөнгөтэйд тооцогдох айлыг зо рив. Тэднийг очих үед иргэн Д-ынх эзгүй, гэр бүлээрээ сумын төв рүү явсан байжээ. Г.Эрдэнэбилэг нутгийн хоёр залуугийн хамтаар тэдний өнгөтэй өөдтэй, үнэд хүрнэ гэж хэлж болохуйц эд зүйлийг нь тонож, 1.6 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Гэмт этгээдүүд дээрх айлын эд зүйлсийг хулгайлснаасаа хойш мөн л нэг жил орчим хугацаанд усанд хаясан чулуу шиг алга болжээ.

2005.06.22-ны шөнө. Тэр жилийн хамгийн богино шөнө Г.Эрдэнэбилэг хадмынхаасаа Улаан баатар явлаа хэмээн гарсан байна. Ингээд М.Энх заяа, Х.Ганбаатар гэх Цэнхэрмандал сумын харьяат хоёр залуугийн хамт тус сумын нутаг дахь Юүдэг гэх газар зусаж байсан Цынд очжээ. Гэрийнхэн нь тухайн үед байгаагүй юм байна. Гэмт этгээдүүд тэднийхээс хоёр сая төгрөгөөр үнэлэгдсэн мөнгөн бурхныг нь хулгайлав. Түүнээс хойш өнөөх л аргаараа нэг жилийн хугацаанд ажин түжин байсан аж.

2006.05-16-17-нд шилжих шөнө. Г.Эрдэнэ билэг тухайн үед Хэнтий аймгийн нэгэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан амидаа Б.Эрдэнэбилэгтэй өнгөрсөн нэг жилийн хугацаанд дотно нөхөрлөж байжээ. Тэд С.Эрдэнэбат гэх залуугийн хамтаар тэр шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвийг зорьсон байна. Дэлгэрхааны хийд болон тус хийдийн манаачийг эзгүйчлэн орж, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх алт, мөнгөн бурхан, бойпор, гүнгэрваа зэргийг нь хулгайлан оджээ.

2006.06.5-06-нд шилжих шөнө. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд иргэн Э-ын хашаанд байдаг өвөө, эмээгээс нь уламжилж ирсэн чингэлгийн хаалгыг эвдэн орж, 177 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх эртний эдлэлүүдийг нь тонов. Ингэхдээ Цэнхэрмандал, Дэлгэрхаанд айл тонохдоо дагуулж явсан найз М.Энхзаяа, С.Эрдэнэбат болон Өмнөдэлгэр сумын харьяат Д.Болдбаатар нартай хамтран гэмт үйлдлээ хийсэн аж. Д.Болдбаатар нь Э-ынхаар орж, сиймхийг ажиглаж, нөгөө гурав нь уг хэргийг үйлдсэн гэж УМБГ-ын Хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнуудад мэдүүлсэн гэнэ.

2006.08.22-23-нд шилжих шөнө. Г.Эр дэнэ билэг, амидаатайгаа, Д.Болдбаатар, М.Энхзаяа нарын хамтаар Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Чандганын уурхайн зүүн талд амьдардаг Н-ийнд дайран орж, гэрт нь хоёр ч удаа хий буудаж, бурхныг нь дээрэмдэхийг завджээ. Азаар ойр орчмынхон нь буун дуунаар сандралдан босож ирснээр гэмт этгээдүүд бурхныг нь авч чадалгүй зугтсан аж. 2006.08.25-26-нд шилжих шөнө. Тэд зорьсондоо хүрч чадаагүй тул “шархаа нөхөх”-өөр Бор-Өндөрийг зорьсон байна. Бор-Өндөрийн хойд хэсгийн гэр хороололд амьдардаг Р-ынд дайран орж, гэрийн эзэн болон эзэгтэйд буу тулган бурхан, бусад эд зүйлийг нь дээрэмджээ. Гэмт этгээдүүдийн нэг хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг галт зэвсгээр тэднийг хангасан гэх юм билээ. Дээрх хэргүүдээсээ хойш дээрэмчид хэсэг хугацаанд завсарлаж, “амарсан” бололтой. 2007 оны хоёрдугаар сар гартал гэр зуураа байцгааж.

2007.02.05-06-нд шилжих шөнө. 80 гарсан өндөр настан Б айлын хашаанд гэрээ барьж, амьдарч байж. Түүнийг хөршийндөө ороод гарах хооронд гэрт нь орж, зэс таваг, маанийн хүрдийг нь хулгайлж, 300 мянган төгрөгийн хохирол учруулсан байна.

2007.03.06-07-нд шилжих шөнө. Г.Эр дэнэ билэг, хэсгийн төлөөлөгч асан Б.Эрдэнэбилэг, Д.Болдбаатар нар Монголын түүхийн үнэтэйд тооцогдох ховор эд зүйлийг Хэнтий аймгийн музейгээс хулгайлжээ. Үүнд Халхын Сэцэн хан аймгийн 26 хошууны тамга, агар хувин, Сэцэн ханы мөнгөн хайрцаг зэрэг байжээ. Гэмт хэрэгтнүүдийн хулгайлсан эд зүйлсийг Соёлын өвийн төв, Монголбанкны Эрдэнэсийн сангаас 131 сая төгрөгөөр үнэлсэн гэнэ.

2007.03.30-31-нд шилжих шөнө. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны төвд амьдардаг А-д халдаж, түүнийг зодож, гар хөлийг нь хүлж, гэрээс нь бурхан тахилыг нь тоносон хэргийг дээрх гурван этгээд үйлдсэн байна. Тэдний энэ олон удаагийн халдлагаас болж иргэдэд 413 сая шахам төгрөгийн хохирол учирчээ. Гэвч тэднээс нэг нь ч олдоогүй, гэмт этгээдүүд бүгдийг нь худалдаж үгүй хийсэн гэж хууль хяналтын байгууллагынханд тайлбарладаг гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.