Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр зохион байгуулна. Зураач Д.Дамдинсүрэн монгол зургийг өрнийн урлалтай холбосон томоохон төлөөлөгч бөгөөд “Адуучин”, “Жинчин”, “Хот айл”, “Миний нутаг” зэрэг бүтээлийг нь монголчууд андахгүй.
Тэрбээр 1950-иад оны дунд үеэс Монголын үндэсний уран зургийг сэргээх хөдөлгөөнд идэвхтэй оролцож “Эхийн алдар”, “Арван засгийн бөх”, “Хүрээ цам”, “Хүрээ майдар”, “Уран Занабазар” зэрэг бүтээлээрээ үзэгч олондоо алдаршиж, үндэсний урлагийн санд их хувь нэмэр оруулжээ.
Энэхүү арга хэмжээний үеэр Уран зургийн галерей болон Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 60 гаруй бүтээл, түүний эдэлж хэрэг лэж байсан эд зүйлийг дэлгэсэн “Буянтай бурхан зу раач Д.Дамдинсүрэн” үзэсгэлэн нээгдэх юм байна.







0 Сэтгэгдэл