Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Буруу замаар явж байснаа ухаарч, ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙНА

Ларри Кингийн нэвтрүүлгийн зочноор “Хар ирвэс” хэмээгддэг Наоми Кэмпбэл уригджээ. Хар тамхины асуудлаас болж шар сонины хуудаснаас салахаа больсон тэрбээр таагүй өдрүүдийнхээ талаар тайлбар хийхээр ирсэн нь энэ аж. Түүний час өдрүүд 2002 оны гуравдугаар сард эхэлсэн гэдэг. Их Британийн “Daily mirror” сонин түүний амьдрал, хар тамхинд донтох болсон тухайг нь дэлгэн бичсэн нь бүсгүйг хилэгнүүлж, шүүхэд хандахад хүргэжээ. Хэдийгээр шийдвэр түүний талд гарч, ялалт байгуулсан ч байдал бүр дордож, шүтэн бишрэгчид нь ч түүнийг зэвүүцэх шалтгаан болсон байна.

-Та яагаад “Daily mirror”-ийнх ныг шүүхэд өгсөн юм бэ?

-Энэ явдал зөвхөн надад бус, ми ний л адил бэрхшээлд сөхөрч, түү нээсээ гарах гэж тэмцэж байгаа олон хүнд хамаатай гэж бодсон уч раас тийм шийдвэр гаргасан.

-Тэд таны талаар яг юу гэж бичсэн юм бэ?

-Тэд бүхэл бүтэн түүх зохиогоод биччихсэн байсан. Тэр нь их гэнэн, яг л хүүхдийн худал зохиодог үлгэр шиг байсны дээр утга учиргүй, болхи, түүгээр барахгүй миний арьсны өнгийг шоколадтай жигнэмэгтэй зүйрлэж, гэр бүлийнхний минь тухай ч таагүй зүйл бичсэн байсан.

-Гэхдээ “Daily Mirror” сонин Лондондоо нэлээд нэр хүндтэй биз дээ?

-Тийм ээ. Энэ шар сониныг Лондоны хүн бүр худалдан авдаг юм. Гэхдээ би энэ сониныг хэзээ ч уншиж байгаагүй. Ер нь би сонин хэвлэл уншилгүй их удсан байна.


Зурагдсан хувь төөргөөрөө л би загвар өмсөгч болсон гэж бодогддог юм. Би хэзээ ч “3агвар өмсөгч болъё” гэж бодож байгаагүй. Энэ сонголтыг би өөрөө хийгээгүй. Угтаа би бүжичний мэргэжил эзэмшихээр сурч байсан юм. Бүр гурван настайгаасаа л энэ урлагт дурлах болсон.


-Та хар тамхинд донтсон гэдгээ хэрхэн ухаарсан бэ?

-Хар тамхинд донтсон гэдгээ ухаарсан минь надад их хүнд цохилт болсон. Хэнд ч, юунд ч итгэдэггүй, зөв зүйтэй бүхнийг эсэргүүцэгч өөдгүй хүүхэн болсноо харах надад аймшигтай санагдсан.

-“Daily Mirror” сонины сэтгүүлч нийтлэлдээ Таны эмчилгээ үр дүнтэй болж, өөрөө ч хар тамхийг эсэргүүцэх болсон талаар дурдсан байсан уу?

-Тэр талаар нэг ч үг цухуйлгаагүй байсан.

-Тэд Тантай энэ талаар ярилцсан биз дээ?

-Үгүй дээ. Надтай уулзах нь байтугай утсаар ч яриагүй.

-Тэгэхээр тэд Тантай холбоо барих гэж оролдоо ч үгүй болж таарах нь ээ?

-Тийм ээ. Хамгийн инээдтэй нь тэдний нэг нь миний төлөөлөгчтэй утсаар “Бид түүний талаар ямар нэгэн нийтлэл бичихгүй. Эрхлэгч зөвшөөрөхгүй байгаа юм” гэж ярилцаж байхыг нь би сонссон.

-Та ялсан болохоор сэтгэл тань нэлээд амарсан байх, тийм үү?

-Би зөв зүйл хийсэн гэдгээ л мэдэж байна. Тиймээс гаргасан шийдвэртээ харамсаж байгаагүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гарсны дараа надад жаахан гунигтай санагдаж байсан.

-Яагаад?

-Сайн мэдэхгүй байна. Зүгээр л надад тийм сэтгэгдэл төрсөн. Учрыг нь би өөрөө ч мэдэхгүй байна.

-Энэ асуудал хүмүүсийн дунд маргаан дэгдээсээр ирсэн. Таны бодлоор олны танил хүн хувийн амьдралаа хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Энэ асуудал хэзээ ч эцэслэн шийдвэрлэгдэхгүй байх. Би зүгээр олны танил ч бусдын л адил хүн болохоор эмнэлэгт очиж, эмчид хандсанаа нуух эрхтэй гэж боддог. Ер нь олны танил хүн гэлтгүй жирийн хүмүүс ч хувийн амьдралаа бусдаас нуух нь бий. Миний эргэн тойрны хүмүүсийн олонх нь жирэмсний эхний хэдэн сардаа хөл хүнд болсноо нууцалж, ойр дотнынхноосоо өөр хэнд ч хэлдэггүй. Учир нь тэд “Миний хувийн амьдрал, өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлс бусдад хамаагүй” гэж үздэг. Би тэдний л нэг.

-Тэдний бие ямар байх нь тэдний л асуудал гэсэн үг үү?

-Бие махбод, эрүүл мэндээ хэрхэн авч явж, түүндээ яаж анхаарал хандуулах нь тухайн хүний хэрэг. Хүн бүр өөрийн гэсэн явах замтай гэсэн үг байдаг. Харин тэр зам хажуудаа өндөр ханан хашлагатай байгаасай гэж би хүсдэг.

-Хүн бүр өөрийн гэсэн хүрээтэй байх ёстой гэж үү?

-Хувь хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй. Тиймээс би өөрийн хувийн асуудлаа бусдад дэлгээд байх албагүй. Би өөрийгөө буруу замаар явж байсныг ухаарч, өөрчлөх гэж хичээж байна. Энэ үйлдлийг минь буруутгаж, хэн нэгэн нь зэмлэж болохгүй биз дээ.

-Бусдын хэрэгт оролцдог хүмүүст Та дургүй байх нь ээ?

-Бүр харшилтай.

-Өөр юунаас харшилдаг вэ?

-Бүхий л хортой зуршлаас харшилдаг.

-Ликёроос эхлээд л үү?

-Ликёр намайг бүх зүйлийг бодит байдлаар нь мэдэрч, өөрөөрөө байхад тусалдаг юм.

-Та хэзээнээс согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн бэ?

-Цаг нь болсон гэж бодогдсон үед л хэрэглэсэн.

-Гэхдээ олонх хүн согтууруулах ундааг эсэргүүцдэг шүү дээ.

-Тийм ээ. Би ч бас тэдний нэг байсан. Гэхдээ одоо бол тэгж бүхнийг үгүйсгэхгүй. Байн байн гэдрэг харж хэн нэгэн намайг муулах вий гэж айдаг хүн нь би биш. Би бусдын л адил эрүүл саруул ухаантай хүн. Тиймээс юуг хэзээ хэрхэн хэрэглэх вэ гэдгээ мэднэ. Хэн юу гэж ч хэлж, дүгнэсэн би өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна.

-Та дур булаам эмэгтэй мөн үү?

-Үгүй дээ. Надаас ч сайхан хүмүүс эргэн тойронд минь олон бий. Үдэшлэгийн үеэр аюултай байдалд орчихдог болохоор хүмүүс тэгж дүгнэдэг байж мэднэ.

-Бааранд уу?

-Ямар нэгэн үдэшлэгийн үеэр, эсвэл бааранд.

-Та одоо 40 настай байх аа?

-Тийм ээ.

-Та хэр удаан хар тамхи хэрэглэсэн бэ?

-Долоон жил орчим.

-Ажлаа хийж байхаа хар тамхи хэрэглэж байсан тохиолдол бий юү?

-Бий. Ид ажил өрнөж байх үеэр мансуурдаг байсан нь хамгийн аймшигтай.

-Тэгэхээр тайзнаа гарахын өмнө мансуурдаг байсан гэсэн үг үү?

-Үгүй дээ. Би хэзээ ч тайзан дээр гарахын өмнө хар тамхи хэрэглэж байгаагүй. Би “Хэзээ хаана юуг хэрэглэхээ мэддэг, хязгаар тогтоож чадахуйц ухаантай” гэж өмнө нь хэлж байсан шүү дээ.

-Та яагаад загвар өмсөгч болсон юм бэ?

-Зурагдсан хувь төөргөөрөө л би загвар өмсөгч болсон гэж бодогддог юм. Би хэзээ ч “3агвар өмсөгч болъё” гэж бодож байгаагүй. Энэ сонголтыг би өөрөө хийгээгүй. Угтаа би бүжигчний мэргэжил эзэмшихээр сурч байсан юм. Бүр гурван настай байхаасаа л энэ урлагт дурлах болсон.

-Ээж тань бүжигчин байсан юм уу?

-Тийм ээ. Би жаахан байхаасаа л “Таны мэргэжлийг өвлөнө” гэж ээжид хэлдэг байлаа. Ээж минь одоо Лондонд амьдарч байгаа.

-Аавын тань хувьд?

-Би төрсөн эцгээ мэддэггүй. Гэхдээ би амьдралынхаа туршид гурван ч сайхан аавтай байлаа. Нэгийг нь Күйнси Жонс гэдэг. Намайг бие хүн болон төлөвшихөд нөлөө үзүүлсэн гол хүн.

Аавгүй өснө гэдэг бага насны охидын хувьд их том бэрхшээл үүсгэдэг.

-Тийм ээ. Гэхдээ миний хувьд аавгүй өснө гэдэг зовж шаналах шалтаг биш. Үүний ачаар би их багаасаа бие даасан. Ээжийг ажилтай байсан ч би яг л цагтаа орондоо ордог байсан.

-Та хэдийнээс бүжиглэхээ больсон юм бэ?

-16 настай байхдаа бүжгээ орхиж, загварын ертөнцөд хөл тавьсан.

-Та сайн бүжигчин мөн үү?

-Би одоо ч бүжгээ үгүйлдэг. Тиймээс зав гарвал бүжгийн дугуйланд явж, өөрийгөө баярлуулдаг.

Та хэрхэн загварын ертөнцөд урвасан юм бэ?

-Лондонд байхад минь Америкийн Форд агентлагийн загвар өмсөгч Бет Болт хэмээх бүсгүй надад нэрийн хуудсаа өгөөд “Чи заавал загвар өмсөгч болох ёстой” гэж билээ.

-Тэр үед та хэдэн настай байсан бэ?

-14.

-Их өндөр байсан болохоор хатагтай Болтын нүдэнд өртсөн байх, тийм үү?

-Би багадаа өндөр, туранхай охин байсан. Би хэт туранхай болохоор сургуулийнхандаа дандаа л шоолуулдаг байсан. Ангийнхан маань намайг Олив гэж хочилдог байж билээ.

-Олив гэдэг нь ямар учиртай юм бэ?

“Попая” хүүхэлдэйн кинонд Олив нэртэй өндөр, туранхай эмэгтэй гардаг шүү дээ. Түүнийг хэлж байгаа юм.

-Та хэдэн жилийн өмнө гэрлэхээс айдаг гэж байсан. Та үнэхээр хадамд гарахыг хүсдэггүй юм уу?

-Мэдээж би нөхөрт гарахыг хүсдэг.

-Эх хүн болохыг хүсэж байна уу?

-Маш их хүсэж байна. Гэхдээ би саяхныг хүртэл хүүхэд гаргахыг хүсддэггүй байлаа. Сэтгэл зүрх, бие, сүнс минь муу муухай зүйлд уруу татагдаж, тэмүүлэх болсон учраас л тэр. Тэр бүх нүглийг минь бурхан уучилж, өршөөвөл надад үр хүүхэд хайрлах байх.

-Танд ямар хувцас илүү зохидог вэ?

-Жийнс. Би амьдралынхаа ихэнх хугацааг жийнсээр гангарч өнгөрүүлсэн.

-Фото модел, загвар өмсөгч гэх хоёр ажлыг зэрэг амжуулдаг хэр олон хүн байдаг вэ?

-Намайг загварын ертөнцөд хөл тавьж байх үед ийм хос мэргэжилтэй загвар өмсөгч хуруу дарам цөөн байсан. Синди Кроуфорд, Клаудия Шиффер, Кристи, Татьяана… Зарим хүний нэрийг тулгамдаад дурдаагүй байж магадгүй шүү. Харин одоо бол энэ салбарт хүч сорьдог хүн бүр аль алийг нь чаддаг байх ёстой болсон.

-Та алинд нь илүү дуртай вэ?

-Аль алинд нь.

-Эн тэнцүү юү?

-Тийм ээ.

-Тайзнаа хувцас амилуулах нууц гэж байдаг уу?

-Миний хувьд өөрийгөө биш өмсөж б у й хувцсаа үзэгчдэд харуулахыг зорьдог. Тэр л шоу болон загвар өмсөгчдийн гол зорилго. Тиймээс би загварын шоуны үеэр гоё дэгжин байдлыг ор тас умартдаг.

-Хэрэв өмсөж байгаа хувцас тань таалагдаж байвал үзэгчдэд харуулахад илүү хялбар байдаг уу?

-Тэгэлгүй яах вэ.

-30 нас гэдэг загвар өмсөгчдийн хувьд хэт хөгшин гэсэн үг мөн үү?

-Энэ асуултад чинь зарим хүн “Тийм” гэж, харин зарим нь “Үгүй” гэж л хариулах байх даа.

-Та ихэвчлэн юу иддэг вэ?

-Би одоо 40 настай учир хоолондоо нэлээн анхаарал тавьдаг болсон. Аль болох нүүрс ус багатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа.

-Дасгалын тухайд…

-Дасгал бол миний ажил л гэсэн үг. Эхэндээ фитнесийн танхим руу явна гэдэг надад их хэцүү, муухай санагддаг байлаа. Харин одоо бол би энэ ажилдаа их дуртай. Гэхдээ хэт их дасгал хийж, таагүй санагдсан үедээ хэд хоногоор завсарладаг.

-Таалагдаагүй хувцсаа тайзнаа өмсөхөөс татгалзаж байсан удаа бий юү?

-Бий.

-Тийм үед татгалзах хэцүү юү?

-Мэдээж амаргүй. Гэхдээ өөрийгөө хүчилж таалагдаагүй хувцас өмсөх нь түүнээс ч хүнд байдал үүсгэж, ямар ч эрсдэл учруулж мэдэх тул хэцүү санагдсан ч хамаагүй зохион бүтээгчдэд нь зөвөөр ойлгуулж, татгалзах нь зүйтэй.

-Та загвар зохион бүтээх гэж оролдож байсан уу?

-Зөвхөн жийнсэн хувцасны загвар зохиож байсан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.