Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Буриад зоны наадам Улаанбаатарт анх удаа

“Алтаргана” наадам ирэх сарын 21-23-нд Улаанбаатар хотноо анх удаа болох гэж байна. Ес дэх удаагийн наадмыг Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, Соёл урлагийн хороо, Буриадын өв соёлыг хамгаалах нийгэмлэг хамтран зохион байгуулж буй. Наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд хийж байсан. Энэ удаагийн наадамд орчин үеийн болон ардын дуу, хувцас загвар, гоо бүсгүй, монгол бөхийн барилдаан, буриад зоны аж амьдралыг харуулсан уран сайхны кино зэрэг 15 төрлөөр өрсөлдөх аж.

Наадмын үйл ажиллагаа гурав хоногийн турш болох юм. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг эл наадмын хүрээ жил ирэх тусам өргөжиж байгаа ба Эрхүүд болсон өмнөх наадамд 18,000 хүн оролцжээ. “Алтаргана 2010”-т Халимаг, Тува, Казахстан, Якут, БНХАУ, Европын холбооноос төлөөлөгчид оролцохоо мэдэгдсэн бөгөөд зочид энэ сарын 20-ноос Улаанбаатарт хүрэлцэн ирэх юм байна.
Дашрамд дуулгахад, монголчууд бид цагаан уул цэцгийг үхэшгүй мөнхийн бэлгэдэл хэмээн дээдэлдэгтэй ижлээр буриадууд алтаргана цэцгийг шүтдэг учраас наадмаа ийн нэрлэх болсон юм билээ.


Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.