Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Буриадын “Хаан Бууз” амттай

     ОХУ-ын Улаан-Үд хотод “Хамгийн амттай бууз хийдэг газар” шалгаруулах интернет санал асуулга болжээ. Анх удаа болсон уралдаан нэг сарын турш явагдаж, энэ сарын 14-нд дүнгээ гаргасан байна. 800 хүн оролцсон санал асуулгын дүнгээр Улаан- Үдийн “Хаан Бууз” кафе тасархай түрүүлж, 190 хүн саналаа өгчээ. Хоёрдугаар байрт 90 оноотой “У Влада” кафе орсон бол хүрэл медаль хүртсэн “Тамир” зоогийн газар 70 санал авсан байна. Тэмцээнд тэргүүлсэн “Хаан Бууз” -ны захирал Елена Дарижапова иймэрхүү уралдаан байнга явуулж байхыг хүсэж буйгаа сэтгүүлчдэд ярьжээ. Санал асуулгыг зохион байгуулагчид ирэх жил цагаан сараар дахин зохион байгуулна гэдгээ амалжээ. Сэтгүүлч, зохиолч С.Түвдэнням, дасгал жуулагч Ө.Насанжаргал нар хамт ран “Бөхийн чөлөөт барилдаан” ном гаргажээ. Чөлөөт бөхийн үүсэл, хөгжил, дэлхийн тэмцээнд Монголоос оролцож байсан монгол бөхчүүдийн тухай өгүү- лэх уг номд бөхийн 800 гаруй мэхийг зургаар үзүүлжээ. Чөлөөт бө- хөөр эхлэн суралцаж байгаа хүүхдүүд, багш, дасгалжуулагч нарын гарын авлага болгох зорилготой онол, арга зүйг түлхүү оруулсан юм байна. Мартахын аргагүй авьяастан, анд Р.ЧОЙНОМ минь Р.Чойном агсны архиваас

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.