Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бумбын ордныхны ерөнхий шинж

Махбодь:Ус

Эзэн гариг:Уран

Бэлгэ тэмдэг:Далавч, зиг заг

Өнгө:Саарал, ногоон, цэнхэр завсрын өнгүүд ба хар өнгө муу

Чулуу:Циркон, гранат, опал

Төмөрлөг:Тугалга

Сайн өдөр:Лхагва, бямба

Муу өдөр:Ням

Азын тоо: 2, 4, 8, 4-т хуваагдах бүх тоо

Зан байдал
Хөөрүү зантай, авхаалжтай хүн. Бумбын сахиус гаригууд нь Санчир ба Уран. Санчир бол гунигт дурсамж, гутранги байдал, биелэшгүй найдлага зэргийн гариг. Харин уран бол эсрэгээр аливаа үйлдэл ба эрдэмтдийг бадруулаг гариг юм. Тиймээс бумбын зан байдал нь нэг талаас мөрөөдөмтгий нөгөө талаас эрчимтэй.
Энэ бол хурц ухаантай гоц санаа бодолтой суут хүмүүсийн тэмдэг юм. Бумба нь сул дорой ба хүч чадалтай. Ер нь түүнд бурхан ч байдаг, чөтгөр ч байдаг. Хэнтэй ч адилхан байхыг хүсдэггүй. Эрх чөлөөтэй байж, эрх мэдэл, нэр хүндэд тэмүүлдэг. Нийгэмд тодорхой байр суурь эзэлж өөрийгөө хайрлуулж, хүндлүүлэхийг хүснэ. Тэр аминч бөгөөд гэмших, харамсах сэтгэл түүнд ихэвчлэн байдаггүй. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүст сайхан  ханддаг, үзэн ядаж чаддаггүй. Түүнд хорсол болон жигшүүр байдаггүй.
Хүнлэг сэтгэлээрээ бусдыг татдаг, өгөөмөр сэтгэлтэй, хүн бүрт сайныг хүсдэг. “Найз” гэж хэлдэг үгээр түүнийг нь ямагт таньж болно. Хэнийг ч хэзээ ч уурлуулж , уцаарлуулдаггүй гайхамшигтай чадвартай.
Ямар ч нөлөөнд автдаггүй өөрийгөө хадгалж чадда үнэн зөв бодолтой хүн. Амьдралын жинхэнэ үнэт баялаг болох өөрийн амжилт нь түүнд тийм ч сонин биш. Бумбад төгс төгөлдөржүүлэх санаа бодол бүтээлч зан байдаг. тэр их олон сонирхолтой. Биелэшгүй санаа, төсөл сонирхдог. Ихэнхдээ төөрөгдлийнхөө золиос болдог. Өөрийн туршлага дээр л үнэмшихийг тэмүүлдэг, зөвлөгөө сонсох дургүй. Зорилго бүхэндээ өөрөө хүрэхийг зөрүүдлэн хүсдэг. Бусдын санаа бодол түүнд хамаагүй, өөрийн жирийн бус хүч чадал болон бусдаас давуугаа мэдэрдэг. Түүнд хааяа юу ч хийхгүй үе байдаг ч үүнийгээ даван дийлэнгүүтээ бүтэн сарын ажлыг долоо хоногт хийж чаддаг.
Хааяа өөртөө огт итгэлгүй болох үе түүнд байх ч тайвшрах, урамтай болох нь хурдан. Хэдий тэр маргаашийн өдөрт тэмүүлдэг ч бумба бол бодит үзэлтэн, бас үймээн дэгдээгч. Хэзээ хуучин уламжлалт ёсоос татгалзах ба хэзээ огцом өөрчлөлт ирэхийг зөнгөөрөө мэдэрдэг. Энэ хүнтэй харьцахдаа юм бүхэнд бэлэн байх хэрэгтэй. Тайван, сайныг ерөөсөн тэрбээр олон нийтийн саналыг эсэргүүцэн өдөхдөө бах нь их ханадаг. Өөрийн хачин зан байдлаараа  хуучинсаг үзэлтэй хүмүүсийг алмайруулах дуртай. Урьдаас таамаглашгүй, бүр санаанд  оромгүй үйлдэл хийж чадна. Эрх чөлөөнд дуртай тэрбээр олон янз байж болно. Инээдэмтэй , гоц гойд, арга мэхтэй, бүрэг , уян зөөлөн. Хэнийг ч харахыг хүсэхгүй ганцаардлын байдал амьдралд нь тохиолддог. Гэхдээ ямар чүед бусад ордуудаас илүү хурц бөгөөд гүн гярхай байдлаа хадгалж чаддаг. Нөхцөл байдал, найз нөхөд, танил хүмүүсээ байнга задлан шинжилж байдаг.
Хэдий нөхөрлөлдөө тогтвортой байдаг ч олон найз нөхөдгүй. Бат бөх харьцаа тогтоох нь ховор. Түүнд цөөн тооны жинхэнэ найзууд байдаг. Хүмүүс ихэнхдээ түүнийг ойлгодоггүй. Эн нь тэр голдуу ирээдүйд амьдардгаас болж байгаа юм. Өөрийгөө тусгаарласан байдлаа ойлгодог үүнийгээ мэдрэхээрээ улам хүч ордог. Зурхайчид хэлэхдээ бумын өнөөдөр нь биднийхээс 50 жилээр түрүүлдэг. Энэ бол суут хүмүүсийн тэмдэг, гарамгай сод алдартнуудын 70 хувь нь бумбууд билээ. Нөгөө талаас бумбын дунд бас олон мэдрэл муутай хүмүүс байдаг.
Бумба бол хүйтэн, хашир, тууштай биш. Бараг бүх бумбууд мэдрэл нь эрүүл бус хүнтэй эсвэл уйлаад байгаа хүүхэдтэй энгийн яриад тайвшруулж чадна.  Бумбын мэдрэлийн тогтолцоо нь их нарийн бололтой.
Тэр их юм мэддэг хүн. Эдгээр хүмүүсийн дунд атгаг сэжигтэй хүн ховор. Эргэн тойронд нь ах эгч дүүс нь байгаа гэж мэдэрвэл ямар ч нөхцөл байдалд тав тухтай байдаг. Өөрийгөө ямар ч үүрэг хариуцлагад уядаггүй, ямагт “магадгүй” эсвэл “ болох л юм” гэж хариулдаг. Харин цаг хугацаагаа тодруулж хэлсэн бол үүндээ нарийн няг т ханддаг. Өөрийнхөө санал бодлыг тулгадаггүй. Гэхдээ яаж амьдрах, яаж бодох зэргээ бас заалгах дургүй. Хэдий хулчгар биш ч хэзээ ч байлдахгүй. Тэр байлдаж тэмцдэггүй хүн.  Тиймээс элдэв юм нуршиж байхаар буруу бодлыг чинь зөвшөөрөх нь түүнд илүү амар байдаг. Гэхдээ өөрийн бодлоо өөрчлөхгүй. Түүний үйлдэл ихэнхдээ таамаглашгүй, гэнэтийн юмаар дүүрэн байдаг. Хэнийг ч урьдчилан сануулахгүйгээр хэрэгтэй гэж бодсон юм аа хийдэг. Бумба танд итгэхээсээ өмнө таныг сайтар судална. Хэдий түүний харцанд юу ч илрэхгүй ч анхаарал сэрэмжтэй байна. тэд бүгдийг маш сайн хардаг. Хэрвээ таныг хүлээж авсан бол тан үүрд үнэнч байна, тантай харьцаж байгаа харьцаанд нь юу ч нөлөөлөхгүй.
Ярилцаж байгаа хүнээ сайн мэдэрдэг бүр нууц хүслийг нь ч ойлгодог. Худал хуурмаг юманд дургүй. Ямагт шударга. Зээлэх, зээлдүүлэх дургүй. Хэрвээ та түүнээс мөнгө зээлсэн бол цагт нь буцааж өгөөрэй. Учир нь тэр өөрийнхөө зээлийг цагт нь өгдөг. Түүний ой тогтоом муу. Гэхдээ түүнд олон юм цээжлээд байх хэрэггүй. Учир нь мэдэгээ нэг сонин аргаар олж авдаг. Жинхэнэ бумба нь хайнга профессорын дүр төрхтэй. Болж байгаа үйл явдлын голыг дор нь ойлгодог. Жишээ нь тантай ярьж байхдаа нөгөө өрөөнд юу болж байгааг анзаарч мэднэ. Мэдэгдэхгүй юманд нэвтрэн орж элдэв нууцыг олж мэддэг онцгой зөн билэгтэй. Бумбыг идеалист үзэлтэн гэж үздэг. Гэхдээ тийм биш. Тэр хэт гярхай тиймээс хоосон мөрөөдлөөр амьдардаггүй. Тэр салхи мэт чөлөөтэй байх ёстой. Түүнд юу хийх ёстойг заах хэрэггүй. Агуу том амжилтанд хүрэхийн тулд ирээдүйгээ төлөвлөнө. Бумбыг зогсоох боломжгүй, гэхдээ та ч гэсэн маргаашийн өдрөөр амьдардаг бол ганцаардсан сэтгэл рүү нь шагайж болно.

 

Бумба эрэгтэй

эрэгтэй даруу төлөв бусдыг гуйлтаараа хүндрүүлэх дургүй. түүний амьдрал аз жаргалгүй байж болно. гэхдээ хэзээ ч гунигтай, уйтгартай байхгүй. түүнд ядуу эсвэл баян , амжилт эсвэл уналт дур сонирхол эсвэл сэтгэл гонсойх зэрэг байдлууд тохиолдоно. Хэдий тэр бусдын сэтгэл санаа руу нэвтрэх дуртай ч өөрийнхөө жинхэнэ бодол санаа ба мэдрэхүйгээ хөндлөнгийн хүмүүсээс нуухыг хичээдэг. Хайр дурлалд мөн  нөхөрлөлд түүнд олон хачин харьцаа байдаг. Түүний эхнэр болоогүй цагт та түүний туршлагын туулай байна. Гэхдээ уурлах хэрэггүй. Түүний сонирхлууд их олон. Тэр хүн бүрээс тодорхой үнэлүүштэй юмыг нь олж хардаг. Бусад хүмүүсийн танилууд жижиг хүрээтэй байдаг бол түүнд хүн бүр сонирхолтой санагдана.

Олонхийн сонирхлын төлөө өөрийнхөө сонирхлыг мартаж сурсан хүн. Энэ нь бас хайр дурлалтай ньг холбоотой. Танд өөрийнхөө хайрыг бэлэглэхдээ зарим нэг хүмүүс үүгээр бас дутагддагийг тэр бас мартдаггүй. Гэхдээ та өөрийг бүхэл бүтнээр нь нээх хэрэггүй түүний хувьд та оньсого бай, тэгвэл та түүнийг хажуудаа байлгаж чадна.

 Нүдэнд нь сонирхол төрж таны талаар асууж эхэлнэ. Өөрийнхөө асуултад хариу хайж байх үед та сэтгэл ханамжтай байх болно.

Хэрвээ та түүний хувьд оньсого байхаа боливол автобусны кондукторыг эсвэл зөөгч эмэгтэйг сонирхож буйг та харна. Үүнд тоомсоргүй хандах эмэгтэй ховор. Эцсийн эцэст та энэхүү дэлхийтэйгээ арай ойр эр рүү явж, харин бумба хөнгөнөөр санаа алдсан болж дараагийн амрагаа хайн одно.

Тэрээр ихээхэн зөөлөн эелдэг мэт гэхдээ санаж явахад илүүдэхгүй. Энэ бол зэрэглээ шүү. Эмэгтэй хүн бөөрөнхийлөхийг тэр хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бумба эрэгтэй уурлавал санаанд оромгүй үйлдэл хийдэг. Хэдийгээр та түүнийг уучилж чадах ч дараа дахин тэнэглэхгүй байсан нь дээр.

Бумба цэвэр цэмцгэр байдалд маш дуртай. Тэр янз бүрийн өвчин эмгэг, микробиос үхтлээ айдаг. Тэр танд том том сайхан бэлэг өгнө гэж бүү горьд. Сарнай цэцгийн баглаа хүлээж байна уу? Бумба танд багваахай цэцэг зулгааж өгнө.

Гэр бүл болох цаг мөчийг аль болох удаашруулна. Та хайр дурлал+секс+нөхөрлөл бүх юм ок гэж бодож байна уу? Нөхөрлөлөөр халхалж танаас бултана. Их ярих тусам дурлалцах цаг багасна. Таны хайранд уярчих вий гэж тэр айна. Түүний туйлын хүслэн эмэгтэй найз нөхөр. Гэвч эцсийн эцэст авгай авна аа. Мэдээж хэрэг "сууя" гэдгээ гэнэт хэлнэ. Та удаан бодох юм уу, хошин шог болгож битгий үзээрэй дээ. Тэгвэл дороо өөрчлөгдөж сайхан найзууд явъя гэнэ шүү.

Тэр огт харгүй бөгөөд өмчирхөг үзэлтэн биш билээ. Харин түүний үнэнч байх эсэхэд та эргэлзсэний хэрэггүй. Секс түүнийг залгихгүй. Тэгээд ч хүсэл тачаалын төлөө амьдардаг нь бумба биш. Эрч хүчтэй, мэдрэмтгий эмэгтэйчүүдийн хувьд Бумба эрэгтэй тохиромж муутай. Түүний сексийн амьдрал ядуувтар бөгөөд бусад эрчүүдийг бодвол нэг их ач холбогдол өгдөггүй. Сайхан эмэгтэйг эзэмдэж байгаа нь сонин болохоос биш сексийн таашаал нь түүнд чухал биш. Хамтрагч эмэгтэйн сексийн ур чадвар, эрч хүчийг ойшоохгүй. Орон дотор тэрээр эмэгтэйдээ захирагдах бөгөөд тэргүүлэгч болоход бэлэн биш байдаг.

 Түүний эмэгтэйг аз жаргалтай гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл тэрээр сэтгэлийн таашаалыг бүрэн эдлүүлж чаддаггүй билээ. Сексийн талаарх мэдлэгийг бумба зөвхөн номноос, найз нөхдийн ярианаас сонссоноор хязгаарладаг. Түүний эмэгтэй хүнд хандах байдал ихээхэн үлбэгэрдүү. Гэр бүлийн амьдралын бусад үед тэр таны үнэнч найз, найдвартай туслах, сонирхолтой ярилцагч байж чадна. Гэвч ямар нэгэн юмаар та түүний сэтгэлд хүрэхгүй бол харьцаагаа нэгэнт тасалдаг. Хамгийн аймшигтай нь яг юунаас болсноо танд тайлбарладаггүй. Түүнтэй гэр бүл болсны дараа  ч та түүнийг хаана хэнтэй юу хийж явааг мэдэхгүй байх итгэхгүй эргэлзэж буйг чинь мэдчихвэл итгэмээргүй хачин юм ярьж үүгээрээ таныг шийтгэж чадна. Тэр баргар царайлан ганцаар байхыг хүсвэл бүү уурлаарай. Иймэрхүү байдал удаан үргэлжлэхгүй.

Мөнгө, эд баялаг бумбын гол зорилго байх нь ховор. Мэдээж хэрэг тэр мөнгөө зүй зохистой зарцуулна, харин хэмнэх ёстой хүн бол та шүү. Хүүхэд түүнтэй дуртайяа харьцдаг, яагаад гэвэл хүүхдийн ертөнцийг бумба үнэхээр сонирхдог. Тэгээд ч тэр сайн сонсогч. Эхнэр хүний үүрэг бол хоолоо цагт нь хийх. гэрээ үргэлж цэвэрхэн байлгах, хувцас хунарыг нь угааж индүүдэх ёстой гэж үздэг. Та найз бүсгүйтэйгээ удаан ярих, зурагт удаан үзэх нь түүнд таалагдахгүй л болов уу.

 Дурлалд болхидуу  боловч нэгэн нартай өдөр өөрийн зүрхээ нээж, танд гэнэт бэлэг авч өгнө. Бүтэн долоо хоног үг дуугарахгүй байснаа таны сэтгэлийг баясгах хэдэн үг хэлнэ.

Та түүнтэй шөнийн оддыг тоолж, төрсөн өдрөө нар мандахад тэмдэглэж мэднэ. Яагаад гэвэл таны нөхөр болон та өөрөө үлгэрийн оронд амьдардаг. Гэхдээ болгоомжтой. Үлгэрийн оронд амархан төөрдөг билээ.

БУМБА ЭМЭГТЭЙ

Энэ ордын эмэгтэйчүүд ганган дэгжин аятайхан төрхтэй. Түүнээс гадна тэд байнга өөрчлөгдөж байдаг тул та ер уйдахгүй. Бумба эрэгтэй шиг ажиллах дуртай боловч хатуу дэг журамд дургүй.

Ямар ч ажлыг гялалзуулж чадна. Эрт нөхөрт гардаг боловч аз жаргалтай байх нь ховор. Хайр дурлалд болон бусад зүйлд тэрээр гаж буруу хачин ханддаг. Хэдийгээр эр хүнд дурласан ч сэтгэл хөдлөл багатай байдаг нь бусад агаар махбодитой ордуудтай ижил юм. Тэр хэн нэгнээс харьяат бус. Түүний ашиг сонирхолд харшлахгүй бол найрсаг харьцаатай. Гал тогоонд эсвэл оронд хүлэх гэсний хэрэггүй. Бумба эмэгтэйн мөрөөдөл бусдаас өөр.

Түүний одыг өөр хүмүүс хардаггүй. Байгаагаар нь хүлээж авдаг хүнд үнэнч. Бумба эмэгтэй маш ялдам бөгөөд мэдрэмтгий. Хэрэв эр хүн санасанд нь хүрэхгүй тохиолдолд түүний дүрэлзсэн сэтгэл дороо унтардаг. Гэхдээ эр хүн алдаагаа засах гэж оролдвол түүнд боломж олгоно. Хэрэв тэр дурлавал бусдын хэл ам, шашин шүтлэг яс угсаа болон нийгэмд эзлэх байр суурь огт хамаагүй. Өөрийн сонголтыг өөрөө л хийх болно. Мөнгө түүний зорилго биш.

Та хамгийн баян эр байсан ч зөвхөн боловсон занг чинь үнэлнэ. Бумба эмэгтэй өөрт нь үнэнч бус эр хүнээс болж амьдралаа үрэн таран хийх хүн биш. Түүнд өөрийн гэсэн ёс суртахуун байдаг бөгөөд зөвхөн түүнээ дагана. Таны амьдралын хэв маягийг тэр хүлээн зөвшөөрнө гэхдээ та өөрөө түүнээ дагахаа мартуузай. 

 Хэрэв та хүсэл тачаал ихтэй эмэгтэйг эрж байвал Бумба эмэгтэй биш билээ. Тэр сексийг аятайхан зүйл гэж боддог. Тэгээ л гүйцээ. Түүнтэй жирийн харьцаатай байх нь таалагддаг. Хэт халуун янаг амрагийн явдал түүнд сонин биш.

Жинхэнэ таашаалыг тэрээр өөр зүйлээс авдаг хөгжилтэй найз нөхөд. Түүний сескийн фантааз нь баялаг биш бөгөөд ерөнхийдөө тайван нэг хэвийн. Өдрийн турш тэрээр эр хүнийг ухаалаг яриа хөөрөө, аятай зангаараа татдаг боловч шөнө дунд эсрэг байдалтай. Та тун сэтгэл дундуур байх болно. Эрчүүд эхлээд түүний гадна дүр төрхөнд татагдан хурдан ор хөнжилд орохыг яардаг. Харин дараа нь түүний хүлээж байсан юм огт биш байсанд гайхаж хоцордог.

Тачаангуй бус эр хүнд бумба эмэгтэй гайхамшигтай эхнэр болж чадна. Хэрэв та ажилсаг, анхааралтай бөгөөд амгалан тайван араншинтай эмэгтэйг гэргийгээ болгохоор шийдсэн бол бумба эмэгтэй яг тохирно. Түүнээс гадна тэр таны араар тавихгүй тул та сэтгэлийн зовлон эдлэхгүй.

 Гэвч нөхөрт гарснаар түүний ганц баялаг болох эрх чөлөөгөө алдах вий, бусдад зориулах цаг зав багасах вий, судлах турших бололцоогоо алдах вий гэсэн айдас нуугдаж байдаг. Шинжлэх ухаан болон халамжийн байгууллагад ажилладаг хүнд тэр маш сайн эхнэр байж чадна. мөн тэрээр нөхрийгөө урамшуулан байр суурийг нь улам бататгахыг хичээнэ.

Эд баялаг, мөнгө гол биш сэтгэл гэж тэр үздэг. Хэрэв энэ эмэгтэй таныг араар нь тавьж байгааг мэдвэл маш гүнзгий шархална. Ямар нэг үндэслэлгүйгээр тэр таныг хардаж шалгах хүн биш. Түүнд та хаана яваа тухай бодож суух зав байдаггүй. Та удаан хугацаагаар алга болсон ч тэр хардахгүй. Бумба эмэгтэй хүүхэмсэг эртэй сууснаар зовж шаналах тохиолдол байдаг. Энэн нь ямар нэг юм таалагдсанаас хамт байна гэсэн үг. Тэр хэдийгээр шаналах боловч бүгдийг уучилна. Нөгөө талаас тэр нэг их дурлаагүй бол анхны хууралтаар таныг орхих болно.

Энэ тохиолдод та хоёр найзууд болон үлдэнэ. Хуучин амрагуудтайгаа тэр сайн харьцаатай. Гэр бүлтэй байхдаа өөр эрэгтэйтэй холбогдох нь ховор. Мэдээж гоц гойд эрэгтэй л түүний сэтгэлийг татаж чадна. гэхдээ үнэнч харьцаа нь түүнд илүү үнэтэй. Энэ ордонд төрсөн зарим эмэгтэйчүүд бусдыг алмайруулах дуртай. Хааяа тэд бүр номхотгошгүй байдаг. Ихэвчлэн эдгээр эмэгтэйчүүд нь гоёмсог ухаантай элдэв нөхцөл байдалд амархан дасдаг хүмүүс юм.

Эмэгтэй бумба нь хувь хүн найз нөхөд ихтэй тул ганцаараа үлдэхээс айдаггүй. Таны ажлын талаар мэдээлэлтай байна. Та түүний нууцыг мэдэх гэхгүй. Тэр таныг хааяа төөрөгдүүлж байгаадаа бах нь ханах болно. Худлаа ярихгүй харин дуугүй өнгөрнө. Түүнээс мөнгө зээлж болно, хоёр дахь удаа ч болно. Гэхдээ гурав дахь удаа танд татгалзана. Хэрвээ өөрөө зээлэх болвол зээлээ яг цагт нь буцааж өгдөг. Түүний гадаад байдал нь гайхалтай. Ер нь бол хувцаслах нь ч ер бус байдаг. Үсний засалт нь ч янз янз байна, ер нь яаж ч байсан бусад эмэгтэйчүүдээс ялгарна. Гойд хувцаслахыг эрхэмлэдэг, түүний сонголт нь их өөр өөр ба зөрчилдөөнтэй.

Хачин өвөрмөц гэмээр гоц гойд. Хааяа бүр алмайруулах сэтгэгдэл төрүүлдэг. Зарим нэг эмэгтэйчүүд нь зөвхөн моодны биш бүр хэт моодны хувцаслахыг тэмүүлдэг. Үнэтэй эд зүйлс ба гоёл чимэглэл зүүгээгүй ч сэтгэл татам харагдаж чаддаг. Энэ эмэгтэй хүнтэй сайхан ярилцаж чаддаг ааш маяг нь төлөв төвшин. Гэхдээ тэр гэнэт эрэгтэйг сандаргаж чадах юм хэлж чаддаг. Өөрийнхөө саналыг бүү тулгаарай, тэр үүнийг чинь тэвчихгүй.

Тэр эх болох хүсэлтэй юм шиг санагдана, гэхдээ тийм биш юм. Эхэндээ тэр сандарна. Анх нь хэдий урт удаан биш ч зөвхөн нэг хүнд бүх цагаа зарцуулж сураагүй байгаа юм. Үүнээс гадна өөрийн хайр сэтгэлээ илт үзүүлж сураагүй. Тэгсэн хэдий ч тэр хүүхдүүдэд сайн, ,шийтгэх нь ховор хэт эрхлүүлдэггүй. Гэрлэлт нь түүний хувьд насаараа хоригдохтой адил. Тэр танд хайртай ч таны араас хөл алдан гүйхгүй. таныг юу хийж чадах хүн гэдгийг мэдэхээс мөн бүгдийг харьцуулан үзэхээс нааш тантай гэрлэхийг яарахгүй.

Ингэхэд найз нөхдийн болон ойр дотны хүмүүсийн бодол санал түүнд тийм ч чухал биш. Гэхдээ сонсоод л авна. Түүнтэй гэрлэх нь амаргүй. Таны зөвлөгөөг тэр инээмсэглэн сонсоно. Тэгэхээр тэр зөвшөөрч байна гэж та бодно, гэвч тийм биш, бүх юмыг өөрийнхөөрөө л хийнэ.

Жирийн бус бүх зүйлийг бумба эмэгтэй сонсож явдаг өдөр тутмын амьдралд аятайхан биеэ авч явдаг мөртлөө хайр  дурлалын учрал дээр болхи бамбарууш шиг болчихдог. Энэ эмэгтэй дурлал нөхөрлөл хоёрын заагийг ялгадаггүй. Хэрэв тэр тантай гэр бүл болвол энэ нь аз жаргалын үлгэр дууриал байх болно. Түүнчлэн та түүний найз нөхдөд хайртай байхаас аргагүй.

 Бумба эмэгтэйн зөн совин сайтар хөгжсөн байдаг. Түүүний үзэл бодол буруу ч юм шиг хэт яриа хөөрөөч юм шиг санагдана. Яагаад гэвэл тэрээр  ирээдүйд амьдарч маргаашийг харж байдаг дундад зууны үед иймэрхүү эмэгтэйг "увидасч эм" гэж үздэг байжээ.

 ЭРҮҮЛ МЭНД

 Бумба бол урт удаан амьдардаг хүмүүсийн тэмдэг. Түүний нүүрийн төрх нарийн ба сэргэлэндүү, зөөлөн хоолойтой, яруу тод яриатай. Цэх ба турьхан биетэй.

Бүхэл биеэрээ хөнгөн, гоёмсог сэтгэгдэл төрүүлдэг. Төгс төгөлдөр мэт боловч яг үнэндээ Бумба арай өөр харагддаг. Тэр өвдвөл өвчин нь их хэрцгий бөгөөд гэнэтийн байдаг. Хүндрэхээ нойргүйдэлд хүргэнэ.

Бумба эмчлүүлж чаддаггүй, тэсвэр тэвчээргүй, тэсвэрлэшгүй өвчтөн. Эмчилгээ эхлээд хоёр хоноход залхаж улмаар үүнээсээ татгалздаг. Тэр дороо эдгэхийг хүсдэг. Бумбын өвчин ерөнхийдөө өөрийнх нь цусны эргэлтийн тогтолцоотой холбоотой. Өвөл даардаг харин зун нь чийг бамаас болж зовдог. Халуунд дотор нь эвгүйрхдэг.

Хөгшин насандаа судас бүдүүрэх ба хураах судас үрэвсэх зэрэг өвчинд өртдөг. Шагай нь сул, цусны эргэлт нь муу учраас хөлөнд нь өвчин ордог, хоолой нь өвддөг, хоол боловсруулах зам нь асуудалтай, судас нь хатуурдаг, хүчил нь ихэддэг, ноцтой халдварт өвчинд өртөмтгий. Түүнд аминдэм, цэвэр агаар, нойр, хөдөлгөөн хэрэгтэй.

Тэр бүр эсрэгээр цонхоо хаагаад, дулаан хөнжлөөр өөрийгөө хучдаг. Оюуны ачаалал болон эрхэлж байгаа үйл ажиллагаа нь нойргүйдэлд хүргэдэг. Тамхи татах нь түүнд бусдаас илүү муу. Цусны эргэлтийн тогтолцоотой нь холбоотой өвчнөөс зайслхийхийн тулд цусаа ихэвчлэн шинжилгээнд өгөх хэрэгтэй. Бумбын өвчний онош нь ихэнхи тохиолдолд тогтоогддоггүй.

 АЖИЛ МЭРГЭЖИЛ

Бумбын амьдралд ажил мэргэжил чухал байр суурь эзэлнэ. Залуу насандаа ажил албандаа санаа тавих нь ховор. Биеэ тоох нь хожуу хөгждөг. Бумба хариуцлагтай, ухамсартай, журамтай ажилчид болдог. Барьсан ажлаа маш сайн хийдэг.

Тэр жаахан удаан тиймээс ажлаа хойшлуулах дургүй. Эгэл жирийн болон өдөр тутмын ажил түүнд тохирдоггүй. Хамт олны дунд сайн ажилладаг. Найрсаг сайныг хүсэж ерөөсөн түүнийг хамт ажиллагсад нь хүндэлдэг, мөн удирдлагатайгаа ч сайхан харьцаатай байдаг. Бусдын бодол санаанд анхаарал хүндэтгэлтэй ханддаг,атаархуу биш. Сайн төлөвлөгөөгөө сайн биелүүлж чаддаг. Удирдлага нь түүнийг онцгойлж албан тушаалд дэвшүүлдэг. Ажлаа хуваарилж чаддаг сайн удирдагч болно.

Хэдий бумба нь сайн ажилтан ч мөнгө олж чаддаггүй, мөнгөнд бага сонирхолтой бүр эс тоомсорлоно. Ядуу зүдүү байдлын улмаас нас барсан олон алдартай бумбууд байдаг. Тансаг баян байдал зэрэгт татагддаггүй. Ажилладаг нь мөнгөний төлөө биш. Даруу ба дунд зэргийн амьдралыг болж байна гэж үзнэ. Мөнгөтэй болонгуутаа дуртайяа үрнэ.

Бумба нь урлаг, багш, боловсрол, хууль, нийгэм судлал, сэтгэл судлал зэрэг салбаруудад илүү сайн байна. Нийгмийн ажлыг сайн хийдэг. Кино, телевиз, радио зэрэгт Бумбууд өөрсдийгөө сайн илэрхийлж чадна. Бумба нь агаарын тэмдэг тул агаарын болон нислэгийн салбар нь түүнд их ойрхон мэргэжлийн стюардесс болж чадна.

 ХАЙР ДУРЛАЛ БА ГЭР БҮЛ

 Залуу насандаа их мөрөөдөмтгий, төсөөллөөрөө амьдардаг. Бодит хайр  дурлал төсөөлж байгаатай нь тохирох нь ховор. Сонгох хүнээ өөрийнхөө хүслээр бодит байдалд нийцэхээргүй дүрсэлж төсөөлөх хандлагатайн улмаас бодит амьдрал дээр сэтгэл нь гонсойж хайр дурлалаас татгалзахад хүрдэг. Эрт сэтгэл гонсойх явдал нь арай хожуу насандаа хэрцгий , увиагүй, хүйтэн зантай болгоход хүргэдэг. Энэхүү хүйтэн байдлынхаа цаана эмзэг байдлаа нуудаг.

Амархан эмзэглэдэг хүмүүс хэт сэтгэгдэл төрүүлж магадгүй, гэвч тийм амар биш. Хайр дурлалын зовлон түүний тэнцвэрийг алдуулахгүй ба зүрх сэтгэлийг нь ч зовоохгүй болов уу. Бүтээгүй хайр дурлалыг зүгээр нэг нөхөрлөл болгож чаддаг. Өөрийн эрх чөлөөг үнэлдэг учраас хамтрагчдаа ийм эрх чөлөөг бас олгоно. Хардалт сэрдэлт ба үзэн ядалт зэргийг мэдэхгүй. Түүний нэг үндсэн зан нь нууцад нэвтрэх тэсвэрлэшгүй тэмүүлэл.

 Тэр нууц нь та ч байж болно. Эргэн тойрон хүмүүс олон байгаа тул өөр нэгэн хүн түүний нууц болж магад. Улс төр, спорт, хүүхдүүд, ажил алба зэрэгт сонирхол нь татагддаг. Тийм учраас тантай харьцах харьцаа нь түүний цорын ганц сонирхол биш, амьдралынх нь цорын ганц зорилго ч биш. Бумбын хувьд хайр дурлал нь хэзээ ч гол асуудал биш.

 Бумба таны дотоод мэдрэхгүй хөндөхөөр шулуухан асууснаар эвгүй байдалд оруулж магад.

Тэд хүссэн үр дүндээ хүрэнгүүтээ хурдан хөрч, уйтгарлаж бүр үүнээсээ болж урам нь хугардаг. Сонирхолгүй болсноо мэдэрмэгц хамтрагч нь доромжлгдсон мэт урам нь хугардаг. Бумба нэгэнт таныг сонирхохоо болсьсон бол буцаах гэж оролдоод нэмэргүй. Хэрвээ та түүний зүрхэнд байгаа бол тэр тань руу буцаж тун магад. Төгсгөл болсон хайрын явдлынхаа дараа тантай найз болохыг санал болгоно. Бүхнээс илүү өөрсдийн эрх чөлөөг үнэлдэг. Боолчлолд туйлын дургүй. Торонд орсноо мэдэрвэл бүх хүчээрээ үүнээс гарахыг тэмүүлнэ.

Тийм учраас магадгүй бумбуудын дунд хамгийн их салалт тохиодог. Тэр нэг онцлогтой: Гэр бүлийнхнээсээ илүү хөндлөнгийн хүмүүст илүү ихийг өгдөг хамт олны дунд нэг хүнтэй л ярьдаг. Түүний нөхөрлөл нь хайр дурлалаас илүү чухал болж магад.

Амьдралынхаа ханийг их харж сонгодог. Тэр их өндөр эрэлт шаардлагатай. Сэтгэлийн хүчтэй ба сонирхол нь түүнийхтэй нийцдэг хүн таалагддаг. Хэрвээ бумба үнэхээр дурласан бол тэр тууштай үнэнч байна. Ганцхан хүнийг хайрладаг хүмүүс бумбын дунд цөөнгүй тааралддаг. Бумба эцэг эхчүүдэд хүүхдүүд нь их итгэдэг.

Түүний гэр бүлд бүрэн харилцан ойлголцол байдаг. Хэдий нөхөрсөг харилцаатай байдаг ч хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй. Орчин үеийн том, саруул, шил ба бетон зэргээр барьсан байшинд амьдрах дуртай. Тэгээд бас сайхан хийц маягтай байх ёстой. Чөлөөт цагаа найз нөхөдтэйгөө өнгөрөөх дуртай, хүмүүстэй харьцах явдал нь түүнд бүхнээс илүү баяр баясгалан өгдөг. Бумбуудын дунд ан агнуур, спортод дуртай хүмүүс олон байдаг. Тэр аялал, газарзүйн , түүхийн , эдийн засгийн ном унших дуртай. Түүний сонирхол нь их өргөн тул зураг тул зураг авах, уран зураг, загварчлал зэрэгт бас татагдана.

 Бусад ордтой тохирох нь:

 Хоньтой гэрлэсэн тохиолдолд гайхамшигтай хүүхдүүд төрнө

Бумба Үхрийн санаачилгагүйд дургүй

Ихрийн ордтой маш сайн харилцаа холбоотой\

Мэлхийтэй нөхөрлөж цаашилбал бие биенээ хүндэтгэсэн гэр бүл болж чадна

Арслан Бумба хоёрын дунд таталцах хүч байх боловч тэдний ертөнцийг үзэх үзэл хэтэрхий өөр өөр. Бумба Арслангийн хэт өндөр дурлалын шаардлагад дургүйцнэ. Учир иймд тэд бат бэх холбоонд орохгүй.

Охин бумбатай гэр бүл болбол аз жаргалтай амьдарна

Бумба Хилэнцийн хардалтыг тэсвэрлэхгүй

Нумтай сайн харьцаатай

Матартай төстэй зан араншинтай боловч жаргалтай гэр бүл болох нь ховор. Харин хамтран ажиллаж нөхөрлөж чадна.

Загас Бумба хоёр ихээхэн нийцтэй амархан дасаж сууна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.