Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Булганы номын санчид мэргэжил дээшлүүлнэ

 Булган аймгийн Бугат, Баяннуур, Орхон, Могод, Тэшиг, Сайхан, Хангал зэрэг 16 сумын номын санчид нийслэлд цугларчээ. Тэд Үндэсний номын сангийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж буй. Энэ сарын 12-16-ныг хүртэл үргэлжлэх уг сургалтад нийт 22 номын санч хамрагдаж байгаа юм.

Мэргэжилтнүүд тэдэнд төрөөс ба римтлах соёлын бодлого, номын сангийн үйл ажиллагаанд баримтлах хууль эрхзүйн актууд, журам, стандартууд, каталогийн зохион байгуулалт, номын сангийн автоматжуулалт, ном сэлбэн засах, менежмент, үйлчилгээний соёл гэх мэт сэдвээр хичээл зааж байгаа юм.

Дашрамд дурдахад, өнгөрсөн сарын 20-24-нд Говь-Алтай, Ховд аймгийн номын санчид мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан юм. Үндэсний номын сангийн мэргэжилтнүүд бусад аймгийнхныг ч уг сургалтад хамруулах төлөвлөгөөтэй гэнэ.


Б.ЭГШИГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.