Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.СЭР-ОД ТОМЧУУДЫГ “ТООСООРОО БУЛСААР” ЯПОНЫ МАРАФОНД ТYРYYЛЭВ

 Японы уламжлалт “Hofu Yomiuri” марафон Ямагүчи мужийн Хофү хотноо 42 дахь жилдээ зохиогдлоо. “Ёмиүри шимбүн” сонины нэрэмжит тус уралдаанд 2167 гүйгч хурд сорьсон байна. Гадаадын дөрөв, Японы найман алдартай тамирчныг урьж оролцуулсны дотор Бат-Очирын Сэр-Од багтсан юм. Тодруулбал , түүнтэй ач тач өрсөлддөг “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, БНСУ-ын гүйгч Чён Жюн, Фан Жюн Хён, Чён Үн Сан, Лондоны олимпийн эрх авсан Юүки Кавагүчи нар “ногт ганзагалан” иржээ. Б.СэрОдын хувьд 2010 оны “Hofu Yomiuri Marathon”-д 2.14.49 амжилтаар түрүүлж байсан удаатай.

Энэ жилийн уралдааны маршрут (42.195 км) өөрчлөгдсөн ч манай гүйгч торохгүйгээр бүх өрсөлдөгчөө “тоосоороо булан”, 2.11,56 амжилтаар түрүүлсэн байна. Лондоны олимпийн эрхийг хамгийн түрүүнд эх орондоо авчирсан Б.Сэр-Од гараанаас эхлэн өрсөлдсөн Японы ¹1 Каваүчигээс 36 дахь км-ээс тасарч, улмаар барианд хол орхисон аж. Ийнхүү таван жил дараалан оролцсон “Hofu Yomiuri Marathon”-ы хоёр түрүү түүнийх боллоо. Тэрбээр дасгалжуулагч О . О ю у н т у я а г и й н удирдлагад БНХАУ-ын Бээжин хотноо бэлтгэл базааж, Наран улсыг зорьсон аж. Б.СэрОдтой интернетээр холбогдож, цөөн хором ярилцлаа.

-“Hofu Yomiuri Marathon”-д амжилттай оролцсонд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. Бэлтгэлээ сайн хийсний үр дүн гарч байна. Энэ удаагийн тэмцээний нэг онцлог гэвэл уралдааны зам өөрчлөгдсөн байсан. Гэхдээ дасгалжуулагч О.Оюунтуяа маань уралдааны тактикийг нарийн боловсруулсан учраас түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Япон гүйгчдээ дэмжихээр тэндхийн хөгжөөн дэмжигчид нь олноор цугларсан нь ажиглагдсан.

-Тус марафонд Азийн наадмын аварга, олимпийн эрх авсан тамирчид оролцсон гэл үү?

-Тийм ээ. Ялангуяа Юүки Кавагүчиг онцолмоор байна. Эх орондоо нэр хүндтэй, хилийн чанадын тэмцээнүүдэд амжилттай өрсөлддөг түүнийг ардаа орхисондоо сэтгэл өндөр явна. Мөн Кенийн марафончид ч оролцсон. Гэхдээ тэмцээний хуваарьтай нарийн танилцаж, уралдааны төлөвлөгөөгөө боловсруулсан учраас санаа зовох зүйл байгаагүй.

-Нутагтаа хэзээ ирэх вэ?

-Өнөөдөр Бээжин рүү ниснэ. Тэнд очоод хэзээ буцахаа шийднэ дээ. Энэ дашрамд биднийг дэмждэг ард түмэндээ болон БТСГ, МҮОХ, Монголын хөнгөн атлетикийн холбоо “Бодь групп”, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, бусад байгууллагуудад талархлаа илэрхийлье. Б.ӨЛЗИЙТОГТОХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.