Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.САРАНТУЯА: ОН СОЛИГДОХ ТОРГОН МӨЧИД ГЭРТЭЭ ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ БАЙХЫГ ХҮСЭЖ БАЙНА

 Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяатай өчигдөр 12.30 цагт холбогдлоо.

-Таныг Казахстанд тоглолтоо хийнэ гэж сонслоо?

-Улирч буй онд Монгол орноороо аялан тоглосон. Энэ сарын 29-нд Дарханд тоглоод Монгол дахь аялан тоглолтоо дуусгана. Ирэх онд гадаадад нэлээд хэдэн тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Шинэ оны эхний тоглолтоо Казахстанд товлосон. Дараа нь АНУ-д тоглоно. Нэгдүгээр сарын 4-нөөс тоглолтын бэлтгэлдээ орно.

-“Хайрын бэлэг” цомог тань хэзээ сонсогчдод хүрэх вэ?

-“Хайрын бэлэг” цомгийн бичлэгийг “New star” студид хийж байгаа. Шинэ цомгоо Валентиний өдрөөр гаргана. “New star” студийн продюссер С.Гантөр “Хайрын бэлэг”, “Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр бас хоёр дуу хийж өгсөн. Мөн Б.Ангирмаа “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин талийгаач Д.Эрдэнэцэцэгт зориулж дуу зохиосныг нь дуулсан. С.Наран, Д.Эрдэнэцэцэг, Ж.Алтанцэцэг бид найз. Бид 1995 онд “Вавилон мөрний эрэг дээр” гэдэг тоглолт хийж байлаа. Дээрх дуунуудаа “Хайрын бэлэг” цомогт оруулна.

-DVD гаргах гэж байгаа гэл үү?

-2004 онд Сингапураас шилдэг хөгжимчид урьж “Best of Saraa” тоглолт хийсэн. Уг тоглолтын бичлэгээр DVD хийж байгаа. DVDийг 2005 онд гаргахаар төлөвлөж байсан ч тэр жил аав, дүүгээ алдаад амжаагүй. “Best of Saraa” DVD 25 дуутай бөгөөд 16 дуутай аудио цомог дагалдуулж байгаа. Шинэ оны эхний өдрөөс худалдаанд гаргана.

-Хэдхэн хоногийн дараа шинэ он гарах нь. Шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?

-Рок попынхны, “New star” студийн, найзуудын, хамтран ажилладаг байгууллагуудын гэхчилэн олон баярт оролцоно. Он солигдох торгон мөчид гэртээ хүүхдүүдтэйгээ байхыг хүсэж байна.

Х.УЯНГА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.