Дэлхийд давтагдашгүй чанараараа гайхагддаг Монгол үндэсний бөхийн барилдаанд нэгэн сонирхолтой хэлбэр бий болгохоор МҮБХ шийдээд байна. “Жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаан “хэмэээх шинэ брэнд барилдааныг зохион явуулахаар болжээ. Барилдаанд 15 дэвжээ оролцох ба багууд үндсэн зургаа, сэлгээний хоёр бөхөөр хүч сэлбэх ажээ.
Дэвжээ бүр шагналын санд нэг сая төгрөг, МҮБХ мөн тодорхой хэмжээний мөнгөн шагнал нэмэрлэх гэнэ. Гуравдугаар сарын 27-нд эхлэх “Брэнд барилдаан-Брэнд бүтээгдэхүүн“ барилдаанд 15 дэвжээ гурван хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Эхний есөн байр эзэлсэнд нь 1-5 сая төгрөгийн шагнал олгох юм байна. Барилдааны хугацаа найман минут байх бөгөөд хаялцаагүй тохиолдолд барьц сонгуулахаар болжээ.







0 Сэтгэгдэл