Америкийн дуучин Бритни Спирс гурав дахь удаагаа нөхөрт гарахаар зэхэж байна. Өдгөө 30 настай тэрбээр өөрийн найз залуу Жейсон Трейвиктэй сүй тавьсан тухай АР дамжуулав. Өмнө нь дуучны агентаар ажиллаж байсан Жейсон “Access Hollywood” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа сүй тавьсан гэдгээ албан ёсоор зарлажээ.
Жейсон Трейвик сүйт бүсгүйдээ гурван каратын очир эрдэнийн шигтгээтэй сүйн бөгж бэлэглэсэн аж. Дуучин Бритни Спирс Жейсон Трейвиктэй 2004 онд танилцсан юм байна.
0

0

0

0

0

0

0

0 Сэтгэгдэл