Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бритни Спирс дууны үг хулгайлсан уу

Бритнигийн ирэх сард нээлтээ хийх “Femme fetale” шинэ цомгийнх нь “Hold it against me” дуу гарсан даруйдаа Биллбоардын жагсаалтыг тэргүүлж, дөрөв дэх долоо хоногтоо шилдэг арвын тоонд багтсан. Гэвч дуучин маань уг дууныхаа үгийг 70-аад оны хитээс хулгайлсан гэх дуулиан дэгдэв.

“Белламийн ах дүүс” хамтлагийн 1979 оны хит дуу болох “If I Said You Had A Beautiful Body”-гийн үгнээс хулгайл сан гэж тус хамтлагийн ги шүүн Дэвид Беллами мэдэгдэж, олон сая доллар нэхэмжилж байгаа тухайгаа “Daily star” сониныхонд ярьжээ. “Бид Бритниг гомдоох гээгүй. Тэр бол авьяаслаг дуучин. Гэхдээ бидний дууны үгийг хулгайлснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж Дэвид Беллами хэлсэн байна. “Тэд үнэхээр ийм бодолтой байгаа бол бид хуулийн дагуу асуудлыг шийдэхэд бэлэн” гэж дуучны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгдлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.