ЛОНДОН. /СИНЬХУА/. Их Британийн шинэ Ерөнхий сайд Дэвид Камерон өнгөрөгч амралтын өдрөөр Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзжээ.
Дэвид Камерон өнгөрсөн мягмар гарагт Их Британийн Ерөнхий сайд болсон бөгөөд Афганистаны Ерөнхийлөгч түүнтэй уулзсан гадаадын анхны төрийн тэргүүн болсон байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар Карзайн Вашингтон хотод хийсэн айлчлал, тавдугаар сарын сүүлээр болох Афганистаны энх тайвны хурлын талаар ярилцжээ. Түүнчлэн тэд хоёр орны харилцааг улам бэхжүүлэх талаар санал нэгджээ.
Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай тавдугаар сарын 9-14-нд АНУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Барак Обама болон Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзсан байна.
С.Отгонбаяр "Монцамэ"







0 Сэтгэгдэл