Өвөрмөц хөдөлгөөн, бүжгийн хэмнэлээрээ гайхуулдаг брек бүжигчид ур чадвараа сорихоор болжээ. Сүүлийн үед Монголд эрчимтэй хөгжиж буй энэ төрлийн бүжиг охид залуусын анхаарлыг ихэд татаж байгаа. Тэгвэл брек бүжгийн хамтлагууд нэгдэн тэдэнд зориулсан үзүүлэх тоглолт хийхээр төлөвлөжээ. Ирэх амралтын өдөр болох тоглолтын үеэр брек бүжиг сурах хүсэлтэй охид залуусыг бүртгэж, сургалтынхаа хөтөлбөрт хамруулах зорилготой байгаа гэнэ. Мөн брек бүжгийн шилдэг хамтлагуудаа шалгаруулах бөгөөд шинээр гарч ирсэн авьяаслаг залуусыг олонд танилцуулах юм.







0 Сэтгэгдэл