Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бразилд хийгдэж байсан Хятадын вакцины туршилтыг зогсоох шийдвэр гарчээ

Бразилд Хятадын  Sinovac Biotech эмийн үйлдвэрийн гаргасан “Короновак” вакцины клиникийн туршилтыг хийж байсан ч энэ туршилтыг зогсоох шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргажээ. Туршилтад орж байсан сайн дурын нэгэн оролцогчид сөрөг нөлөө илэрсэн учир ийнхүү туршилтыг зогсоох болсон тухай Эрүүл ахуйн улсын “Anvisa” агентлаг мэдэгдсэн аж. Гэхдээ энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа Бразилын Үндэсний судалгааны хүрээлэнгийн  захирал   Димас Ковас “Cultura” телевизийн  сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. “Бид Эрүүл ахуйн хяналтын улсын  агентлагт нас баралтын тухай мэдэгдсэн  болохоос биш  ноцтой гаж нөлөөний талаар яриагүй. Тус агентлагийн гаргасан  шийдвэр биднийг гайхшруулаад байна. Учир нь нас баралт вакцинтай холбоогүй байсан.” гэж  тэрээр ярьжээ. Түүний мэдэгдэж буйгаа   клиникийн туршилтыг зогсоох тухай шийдвэрийг туршилт гардан явуулж байгаа байгууллагатай зөвшилцөн гаргаагүй  бөгөөд ноцтой сөрөг нөлөө илэрсэн тохиолдол огт гараагүй аж. Ковасийн хэлснээр вакцин хэрэглэсний дараа бага зэргийн гаж нөлөө судалгаанд оролцогчдын 35% -д бүртгэгдсэн бөгөөд  95% -д үр дүнтэй болох нь тогтоогджээ. Өнөөдрийн байдлаар “Anvisa” агентлаг  тус улсад Хятадын “Короновак” –аас гадна коронавирусийн  эсрэг дөрвөн вакцины клиник туршилт хийх зөвшөөрөл олгоод байгаа юм байна. Цар тахал дэгдсэнээс хойш Бразил улс тус улсад 5,7 сая халдварын тохиолдол батлагдсанаас 5.06 сая нь эдгэрч, 163 мянган хүн нас баржээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.