Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бор шувуу хаанаас ниснэ вэ

“Бор шувуу нисгэх” гэдэг үгийг хэрэглээнд анх оруулсан хүмүүс бол сэтгүүлчид. Ямарваа нэг далд хүслээ биелүүлэх, зорилгодоо хүрэхийн тулд олон нийтийн анхаарлыг өөртөө төвлөрүүлэх замаар оргүй зүйлийг ортой болгох гэж “нохойтдог” нэгний санал бодлоос ургасан далд PR-ыг ийн нэрлэх болсон хэрэг.

Ерээд оноос хойш нийгэмд ийм үзэгдэл газар авах болсон ч одоо бол оргил цэгтээ гарчээ. Тодорхой албан тушаал эрх мэдэлд хүрэхийн тулд, хэн нэгнээс өс авахын тулд “бор шувуу нисгэх” нь бараг мэргэжлийн урлагтай тэнцээд ирлээ. Ийн “бор шувуу нисгэгч” нар улс төр, хууль хүчнийхний дунд хамгаас идэвхтэй ажиллаж байдаг юм.

Саяхны жишээ татахад л ЦЕГ, ОБЕГ, АТГ-ын дарга нарын буурь сэлгэх гэж байгаа талаар дэгдсэн мэдээлэл. Сарын өмнөөс л ийм утгатай “бор шувуу” хэд хэдэн сонин дамжин нислээ. Зорилго нь тодорхой. Гэхдээ нийгэмд иймэрхүү “бор шувуу” асар буруу ойлголт төрүүлдгээрээ хор урхагтай бөлгөө. Тулхтай, туршлагатай, ноён нуруутай генерал Д.Сандаг-Очир, ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр нарын тухайд эдүгээ хашиж буй албанаас нь өөрчлөх, солих асуудал огтхон ч үгүй гэдгийг холбогдох эх сурвалжууд нотолж байгаа юм. Ийнхүү буух газаргүй “бор шувуу”-г хэн хаанаас нисгээд байна вэ?

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.