Уругвайн Ерөнхийлөгч асан Хуан Мариа Бордабери төрийн эргэлтэд оролцож, сөрөг хүчний хүмүүсийн амь насыг хөнөөсөн хэрэгтээ 30 жилийн ял шийтгүүлжээ.
Тэрбээр зүүний хүчний идэвхтнүүдийн гайгаар үүдсэн бохир дайны сөрөг үр дагаврыг улс орон даван туулах гэж ядаж байсан сүүлийн гурван сард энэ төрлийн ялаар шийтгүүлсэн тус улсын удирдагч асан гурав дахь хүн болж байна. Бордабери 1971 онд засгийн эрхэнд гарч, хоёр жилийн дараа цэргийнхний хүчинд дөрөөлөн парламентыг тараасан юм. Сөрөг хүчний хоёр хүн амь насаа алдсан, есөн хүн ор сураггүй алга болсон хэргийг түүнд шууд тулгажээ.







0 Сэтгэгдэл