Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“БОЛСОН ЯВДАЛ”-ЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ СОНИРХООРОЙ

Хаврын эхэн сартай уралдан “Шинэ үе” продакшн “Хоёр хоёрын тав” бүтээлээрээ үзэгчдэд бэлэг барьсан. Тэгвэл энэ сард хошин урлагийнхны хоёр ч дэлгэцийн бүтээл нээлтээ хийх гэж байна. Ирэх даваа гаригт болох Валентиний баяраар “Маск” продакшны анхны уран сайхны кино “Хайр, харуусал” үзэгчдийн хүртээл болох аж. Түүнчлэн “Х ТҮЦ” хамтлагийн “Болсон явдал” нэртэй инээдмийн кино дэлгэцнээ гарахаар “дуншиж” байна. Энэ талаар тодруулахаар жүжигчин Л.Баттулга руу утас цохилоо.

-“Утасны анд” байна. Сайн байна уу, та яг одоо хаана явна вэ?

-Манайх энэ сарын 10-наас шилдгийн шилдэг тоглолтоо үзэгчдэд толилуулах гэж байгаа. Тоглолтын хоо бэлтгэлийг базаагаад ажилтай байна.

-Танай хамтлагийнхныг “Болсон явдал” кино хийж байгаа гэж сонслоо. Энэ талаараа сонирхуулаач.

-Залуусын хайр дурлалыг өгүүлсэн инээдмийн кино хийгээд дууслаа. Киноны ерөнхий найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, хоёрдугаар найруулагчаар би ажилласан. Гол дүрүүдэд манай хамтлагийн жүжигчин Т.Бархүү, С.Тэмүүжин, Г.Хулан, залуу жүжигчин Н.Болорчулуун нар тоглосон.

-Киноны нээлт хэзээ болох вэ?

-Энэ сарын 14-18-нд л хийхээр төлөвлөөд байна.

-Танай хамтлагийн дэлгэцийн хэд дэх бүтээл билээ?

-Хоёр дахь нь. 2009 онд манай хамтлагийнхан “Миний хөрш чөтгөр” нэртэй инээдмийн кино бүтээсэн.

-Киноныхоо дараа ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?

-Шилдгийн шилдэг тоглолтынхоо дараа гуравдугаар сарын 14-нөөс шинэ тоглолт, дөрөвдүгээр сард драмын жүжиг тавихаар төлөвлөсөн.

О.Ундармаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.