Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Болор” хамтлаг хамгийн олон аваргын цом авлаа

Хаврын баяр цэнгээнт бүжгийн наадам өндөрлөж шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн наадамд Улаанбаатар болон Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь, Дундговь аймгуудаас шалгарсан шилдэг 38 хамтлагийн 900 гаруй хүүхэд, залуус оролцож авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм.  Цэнгээнт бүжгийн төрөлд цэцэрлэг, ЕБС-ийн бага, өсвөр, ахлах, залуучууд гэсэн таван насны ангилалд хамтлагаар, 35 хүртэлх болон 36-аас дээш насны ангилалд хосын төрлөөр оролцов.  “Хаврын баяр” наадмын гала тоглолтод дахин өрсөлдсөнөөр энэ жилийн шилдгийн шилдгүүд тодорсон юм.
Цэцэрлэгийн нас: 1.Бүжиг бүжиг (Багануур) 2.Залгамж (Багануур) 3.Өсөх ирээдүй (Орхон) 4.Дэлбээ (СХД) 5. Улаан сарнай (Дундговь)
Ерөнхий боловсролын сургуулийн бага нас: 1.Сакура (Баянхонгор) 2.Болор-2 (Өвөрхангай) 3.Цоморлиг-1 (Орхон)
Өсвөр нас: 1.Болор-2 (Орхон) 2.Ирмүүн-2 (Өвөрхангай) 3.Үүрийн гэгээ (Хобби сургууль)
Ахлах нас: 1.Болор (Орхон) 2.Ирмүүн-1 (Өвөрхангай) 3.Солонго (Сэлэнгэ)
Залуучууд: 1.Хатан туул (ХААИС) 2.Улаан сарнай (СЭЗДС) 3.Соёмбо (БХИС) 4.Эврест (Этүгэн)

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.