Гадаад хэлний сургалттай “Орлёнок” сургуулийн дэргэд үйл ажиллагаа явуулж байсан “Боловсрол сан Орлёнок” хадгаламж зээлийн хоршооны захирал Ш.Батцоож, түүний эхнэр М.Халиун нарт хол богдох хэргийг өнгөрсөн до лоо хоно гийн сүүлчээр Баян гол дүүргийн шүүхэд хэлэл цэн шийдвэрлэлээ. Тус хоршооны эзэд 2006 оноос хойш янз бүрийн арга саамаар хадгаламж эзэмшигчдийн мөнгийг өгөхгүй хойшлуулж явсаар хүмүүст ихээхэн хэм жээний хохирол учруулжээ. Хууль хяналтын байгууллагын тогтоос ноор тэд 200 гаруй хадгаламж эзэмшигчийн хоёр тэрбум орчим төгрөгийг үгүй хий сэн байна. Хоршооноос мөнгө зээлдсэн 10 гаруй хүн буй бөгөөд тэдэнд олгосон зээл нь ямар ч баталгаагүй найдваргүй, зарим зээлдэгч нь ял эдэлж байгаа аж. Нийслэлийн прокурорын газраас Ш.Батцоож, М.Халиун нарт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар бусдын их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлж авсан үндэслэлээр ял лах дүгнэлт үйлдсэн аж. Баян гол дүүргийн шүүхээс М.Халиунд 11, Ш.Батцоожид 10 жил хорих ял оноосон байна.







0 Сэтгэгдэл