Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Богд уулнаас унасан автомашин шатаж, хүний амь үрэгджээ

 Хан-Уул дүүргийн нутаг, Яармагийн гүүрнээс Богд уулын ар хормойгоор Зайсан руу явах замд уржигдар 18.00 цагийн үед “Тоёота Королла” маркийн автомашин онхолдож шатсан хэрэг гарчээ.

Уг хэргийг ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтэст шалгаж байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн ЗЦТ-ийнхнээс лавлахад “Уг машин хуурамч болон жинхэнэ хоёр дугаартай юм билээ. Энэ сарын 25-ны үдэш гарсан уг хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Туул голын эрэг рүү машин онхолдож, шатахад жолооч нь дотроо нас барсан гэж цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээллээ. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж буй гэнэ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүн гараагүй, мөн машин нь хуурамч дугаар хэрэглэж явсан болохоор амиа алдсан хүнийг хэн болохыг тогтоож чадаагүй байгаа аж.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.