Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БОГДХАН УУЛАНД ХУУЛЬ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

Тэнд олон хууль зөрчигддөгийг монголчууд бүгд мэднэ. Бүр ингэх ёстой мэтээр ханддаг болоод удлаа. Энэ зуур шинэ цагийн Богдхан хороолол жилээс жилд хөгжин цэцэглэсээр. Хот төлөвлөлт, газар ашиглалтын ямар ч төсөл, төлөвлөгөөгүйгээр дархан ууланд хороолол байгуулах их бүтээн байгуулалт яг одоо өрнөж байна.

Аялал жуулчлал, амралт сувиллын газар байгуулна гэсэн нэрийн дор зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс өнөөдөр Богдхан ууланд ёстой л нэг дураараа дургисаар өнөөдрийг хүрсэн. Орон сууцны бүхэл бүтэн том хороолол зарлигаар дархалсан газар нутагт боссоор байна. Юутай ч энэ бүх замбарааг үй байдлыг цэгцрэх ажлуудын эхлэл тавигдлаа.

Фотог Э.ХАРЦАГА

БОАЖ-ын сайдын 2010 оны тавдугаар сарын 27-ны А- 160 тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах 59 эрхийг цуцаллаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль болон Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн улсын байцаагчдын дүгнэлтийг үндэслэн ийм шийдвэр гаргасан байна. Тодруулбал, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр буюу түүнээс дээш жил ашиглаагүй, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гурвалсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцлах аж.

Газар ашиглах эрхийг зургадугаар сарын 1-нээс эхлэн хүчингүй болсонд тооцох юм байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны удирдлага, ХанУул дүүргийн Засаг дарга нарт газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрчилгээг хураан авч, хуульд заасан хугацаанд газар чөлөөлүүлэн хүлээн авах ажлыг үүрэг болголоо. Ажлын биелэлтэд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар хяналт тавьж, хэрэгжилтийн байдлыг долдугаар сарын 1-ний дотор танилцуулахаар шийдвэрлэжээ. Дархан цаазат Богдхан ууланд хууль зөрчин газар эзэмшиж байсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэрсийн жагсаалт, хэдэн онд зөвшөөрөл олгосон зэрэг товч мэдээллийг та БОАЖЯ-ны www.mne.mn хаягаар орж үзээрэй.

Ц.ХЭРЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.