Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Обама төрийн тэргүүдийг хүлээн авлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама даваа гарагийн орой /орон нутгийн цагаар/ Вашингтон хотноо дэлхийн төрийн тэргүүн нарыг хүлээн авч, оройн зоог барьж, террористуудын гарт цөмийн зэвсэг орохоос сэргийлэх асуудлыг хэлэлцэх Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтыг эхэлжээ.
Тэрбээр энэ арга хэмжээний өмнө хэд хэдэн улсын төрийн тэргүүнтэй уулзсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Украины Ерөнхийлөгч Виктор Януковичтой уулзахад, Украин улс 2012 он гэхэд баяжуулсан урантай зэвсгийн нөөцөө хорогдуулахаа амласан бол АНУ тус улсын энэ хүчин чармалтайд техник болоод санхүүгийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
АНУ Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад 46 улсыг урьжээ. “Дэлхийн олон орны төрийн тэргүүн оролцох дээд хэмжээний уулзалтаар цөмийн аюулгүй байдалд хүн бүрийн ойролцоо шаардлагатай гэдгийг харуулна. Уулзалтын төгсгөлд бид тодорхой алхамд хүрч, улс орон бүр дэлхийн аюулгүй байдлыг хамгаалахад бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэлжээ.
Энэ уулзалтын үеэр Хятадын Ерөнхийлөгч Ху Жиньтао АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсан байна. Далай ламын айлчлал, Тайванийн зэвсгийн худалдаа зэргийн улмаас хоёр улсын харилцаа ихээхэн хөндийрсөн билээ. Уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар Ираны цөмийн хөтөлбөр болон юанийн ханшийн талаар санал бодлоо солилцсон байна. Түүнчлэн Ху Жиньтао АНУ-Хятадын харилцааг сайжруулах таван саналыг Барак Обамад танилцуулжээ. Энэ таван саналыг дурдвал:
Нэгдүгээрт: Хоёр тал харилцаагаа зөв чиглэлд оруулан нийтлэг зорилт бүхий хамтын нөхөрлөлийн хэлэлцээ хийх
Хоёрдугаарт: Хятад, АНУ хоёр бие биенийхээ ашиг сонирхлыг хүндэтгэх хэрэгтэй. Хоёр талын харилцааг тогтвортой хөгжүүлэх нь хамгийн гол түлхүүр.
Гуравдугаарт: Хоёр улс харилцан туршлага солилцох хэрэгтэй бөгөөд харилцаагаа улам бэхжүүлэх хүсэлтэй байгаа
Дөрөвдүгээрт: Хоёр улс хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх хэрэгтэй. Хятад улс терроризмтэй тэмцэх, эрчим хүч, хууль, худалдаа, эдийн засгийн салбарт АНУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг хүсч байна.
Тавдугаарт: Хятад, АНУ олон улс, бүс нутгийн хүрээнд харилцаа, холбооны салбараа улам бэхжүүлэх хэрэгтэй гэж Хятадын төрийн тэргүүний тавьсан таван саналд дурдсан байна.
С.Отгонбаяр "Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.