Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Обама иракчуудад энх тайвнаар бэлэг барина

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 31-нд Иракийн дайныг дуусгавар болгож, цэргээ татахаа мэдэгджээ. Иракийн Засгийн газрын тэргүүн Нури аль-Маликитай уулзахдаа тэрбээр ийн өгүүлсэн байна. “АНУ хэмээх хүчтэй хамтрагчтайгаа Иракийн ард түмэн мэдээсэй гэж бид хүсэж байна” хэмээн Барак Обама онцолжээ. “Иракийн эрх чөлөө” хэмээх цэргийн ажиллагаа 2003 оны гуравдугаар сарын 20- нд эхэлсэн.

Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглицийн тооцоолсноор Иракийн дайны эхний өдрүүдэд л гэхэд АНУ 5.5 тэрбум ам.доллар “салхинд хийсгэсэн” байна. Ажиглагчдын үзэж буйгаар АНУ Иракаас цэргээ татсан ч Персийн булан дахь цэргийн ажиллагаагаа өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Америкийн Батлан хамгаалахын сайд Леон Панетта “Иран ямар нэгэн шийдвэр гаргавал бид Ойрхи Дорнодод цэргээ нэмэн байршуулна” хэмээн өгүүлсэн билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.